5. На Лена

3.6K 364 28
                                    


Хэри Ханигийн гараас хөтлөөд гэр лүүгээ хурдан алхлан явах бол тэдний ард үлдэн хоцорсон Тэкён, Никкүн хоёроос бусад эрчүүд ихэд гайхшрах ажээ.

Тэд эмэгтэйчүүдийн бараа тасартал ширтэн зогссоны эцэст Никкүн шүдээ гарган ярзайтлаа инээсээр Тэкён руу алхав.

Тэр шүгэлдээд "Сая чиний бяцхан эхнэр ч..." гэснээ жуумалзан инээн "Ялангуяа нөгөөх охин нь...киахх" гэсээр толгой сэгсрэх ба Ханиг өөр лүү нь хэрхэн инээмсэглэж байсныг бодно.

Тэкён түүний гарыг ширүүн шүүрч аваад чанга атгалаа.

"Авв.авв.ауввв, миний шархтай гар!" Никкүн өвдсөнөөсөө болоод хашхирсаар гараа татаж авахыг хичээсэн ч Тэкён тавихгүй байлаа.

"Энэ талаар бодоод ч хэрэггүй шүү!" гэж тэр хэлээд Хэригийн явсан зам руу харж зогсов. Тэр Никкүнийг эмэгтэйчүүдэд хэрхэн ханддагийг мэддэг учир эхнэртээ болон түүний үйлчлэгчид ойртуулахыг хүссэнгүй.

Тэкён түүний гарыг тавихад Никкүн гараа үлээх аж. Удалгүй Тэкён эрчүүдээ дуудаад өөрийн цайз руу буцлаа. Харин Никкүн Ханигийн шидсэн эвдэрсэн мөнгөн бугуйвчийг авах эсэхдээ эргэлзэж байгаад зузаан алчуураар жийрэглэн авсан юм. Цайз руу явах замд Тэкёны толгой зөвхөн Хэригээр л дүүрч байлаа.

Хэд хоногийн дараа зоогийн газар нээлтээ хийхэд бэлэн болжээ. Харин тэрхүү зоогийн газрын ахлах тогооч Хэри бол менежерийн байр сууринд Хани томилогдсон юм. Өдөр шөнөгүй хоёулаа тасралтгүй ажилласаар хүсэн хүлээсэн нээлтийн өдрөө Хэри эцэг эхдээ ажлаа танилцуулахаар урив. Хэдэн сарын дараа охиноо харсан эцэг эх нь гайхан балмагдсан юм. Учир нь тэдний ичимхий өхөөрдөм охин гоёмсог даашинз өмсөөд гэнэн багаа хуулж авсан байсан хэрэг. Хүний ч үздэггүй тэр цайвар нүүрний толботойгоо харц салгамгүй үзэсгэлэнтэй харагдана. Тэд Хэриг гэрлэлтийнхээ асуудлын талаар мартсанд маш их бахархаж байлаа. Түүнээс илүү ганцхан жилийн дотор босгосон хөдөлмөрийг нь биширнэ.

Жилийн дараа тус зоогийн газар нь улсынхаа шилдгүүдийн нэг болжээ. Тэдний орлого нь Хэриг ажилчдадаа амласан амлалтаа биелүүлэх боломжийг болгосон юм. Ингэснээр бүх ажилчид сэтгэл хангалуун, баяр хөөртэйгөөр зоогийн газрынхаа чанарыг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэлээ шамлана хичээж эхэлсэн. Хүн бүр бие биетэйгээ гэр бүл шиг л харьцдаг бөгөөд Хэри тэдний бат холбоо нь гэж хэлж болно.

Бүх хугацаанд Тэкён Хэригийн үйл хөдлөлийг тасралтгүй ажигласаар байв. Гэхдээ тэр зоогийн газрынх нь талаар мэдэхгүй.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now