4. Ши Жин Нуан

3K 320 10
                                    


"Хансул, аав чинь чамтай ярилцахыг хүсэж байгаа." гэсээр өнөөх эмэгтэй хаширна.

Удалгүй Ши Жиний ээж гарч ирэн эмэгтэйд жижигхэн торгон уут өгөх нь тэр. Эмэгтэй түүнийг баяртайгаар хүлээн авч талархал илэрхийлээд холдон явав.

Хэри хөмсөг зангидна. Харин Канжүн хамгийн сайн найзынхаа царайг хараад толгой сэгсэрлээ.

"Чи гарцаагүй ямар нэг юмтай, Жин! Одоо аавыг чинь биднийг харахаас өмнө хурдхан буцсан нь дээр!" гэж Канжүн хэлэхэд

"За за." гэсээр Хэри босов.

Тэд гарч ирсэн баруун хаалган дээр очиход хэдэн залуу бүсгүйчүүд тэднийг хараад ихэд аальгүйтэн хөхрөлдөнө.

Хэри маш хөөрхөн, хөгжилтэй, залуу охидтой сээтгэнэхийг хүсэхэд Канжүн ахиад толгойн ар талыг нь алгадчихав.

"Энэ талаар бодоод ч хэрэггүй шүү!" гэж Канжүн хэлээд зугтах нь тэр.

Хэри уураа ахин барихыг хүсэлгүй титэмт хунтайжийг хөөж эхэллээ. Тэр бүр аль хэдийнээ ханцуйгаа хойш шамлаад ханхүүг цохихдоо бэлдчихсэн байв. Гэтэл хаалган дээр аав нь гараад ирчих нь тэр. Хэри зогсоод энэ биеийн эзнийхээ эцэг рүү гэмшингүй нүдээр харна.

"Нуан, тоглохоо болиод дотогш ор! Чи бусдын асуудлыг сэм чагнасан болохоор би багшийг чинь ирэхийг асуусан." хэмээн Хансул хэлэв.

Хэри аавыгаа яаж мэдсэнд гайхаж байсан ч урдаа байгаа түүнийг ердийн хүн биш гэдгийг мэдэрч байв. Тэр эцэгтээ за гэж хариулаад сургалтын өрөө рүү зүглэхэд ханхүү түүн рүү зальжин жуумалзана. Хэри дахин уурлаад ханхүүг цохимоор байвч аав нь ард талд нь явж байсан юм.

Өргөөндөө ороод Хэри Канжүний хажууд суун тэдэнд өгсөн номыг анхааралтай уншиж эхэллээ. Тэр уншиж эхлэхэд л уйтгартай санагдсан учир сэтгэлээр унав. Урдаа байх өөр цэргийн номнуудыг нээхэд бас л адилхан шүлэглэсэн яруу найргийн хэлбэрээр байлаа. Түүнд ядаргаатай санагдана. Хэри орчин үеийн дайны стратегийн талаар өргөн мэдлэгтэй, гэсэн ч тэр зүгээр л гарт санамсаргүйгээр тааралдсан номоо тогтвортой уншиж эхэллээ.

Үдийн цайны цаг хүртэл Хэри дайны тухай номд хамаг анхаарлаа хандуулан уншсаар дуусгажээ. Тэр номоо хаагаад ханхүү рүү харав. Залуухан насандаа хилээ хамгаалж, дайснаа хөөн зайлуулсан эрэмгий ханхүү. Хэри түүнийг ухаантай, зоригтой, бүх зүйл нь өв тэгш яаж болдог байна аа гэж гайхан бодов. Харин Канжүн түүнийг хараад хөгжилдөхөөр шийдэн инээмсэглэсээр нүүр лүү нь ойртох нь тэр. Хэри зуршил ёсоороо ханхүүгийн талаар эргэцүүлж бодож байгаад түүнийг ойртохыг анзаарсангүй. Ханхүү нүүрэн дээр тулж ирээд үлээхэд л Хэри сая бодлоосоо мултарч, ханхүүг харан цочирдоод түргэхэн түлхэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now