Ян Хэри (1)

5.4K 403 24
                                    


Хэри аажмаар нүдээ нээгээд оюун санаанд нь сийлэгдэн үлдсэн эртний танил орчноо анхааралтай ажиглав. Тэр орны хажууд байрлах жижиг шүүгээн дээрээс гар утсаа шүүрч аван асаагаад он сар өдрөө харлаа. Үнэхээр л хулгайлагдахаасаа 7 жилийн өмнөх үе рүүгээ буцаж очсон байх нь тэр.

Хэри хурдхан орноосоо босон жаахан хуучирч хоцрогдсон харш дотуур гуяа нь ил гарсан унтлаганы хувцастайгаа эцэг эхээ хайсаар ухаан мэдрэлээ алдан галзуу мэт гүйх аж. Эцэст нь тэр ээжийгээ түүний хамгийн дуртай цэцэрлэгт хүрээлэндээ нахиа, сарнайгаа анхааралтайн аргагүй огтолж, арчилж байгааг харав.

Хэри "Ээж" гэж орилсоор түүн рүү хөлийн хамаг хурдаараа гүйн очиж тэврэн авлаа.

Ээж нь түүн рүү цочирдон харах үед хайртай охиноо уйлж байхыг мэдээд тэр даруй хөлдөж орхив. Уг нь бол Хэри өчигдөр орой үргэлж гуйж, шалгааж байдаг бэлгээ аваад ихэд жаргалтай байсан юмсан. Түүний ээж охин руугаа санаа зовсон харцаар харсаар ажлын бээлийгээ тайллаа.

"Хэри ямар нэгэн муу зүйл болоо юу? Ээждээ хэл дээ"

Хэри толгойгоо зөөлхөн сэгсрээд ээжийгээ тэврэх гараа улам чангаллаа. Аав нь охиныхоо ойлгомжгүй байдлыг хараад сарнайн цэцэрлэгтээ ирэв. Тэр охиноо эхнэрийг нь тэврэн уйлж байгааг цонхоор харсан юм.

"Хонгор минь юу буруу болоо вэ?"

Хэригийн араас сонсохыг хүссэн гүн боргил хоолой гарч, тэрээр шуудхан эргэн харахад аав нь зогсож байлаа.

"Ааваа" гэсээр тэр аав руугаа баярлан гүйж, мөн уйлсаар тэврэх аж.

"Чшш, Юу болсон бэ?" Тэр охиныхоо толгойг зөөлөн илсээр эхнэр рүүгээ санаа зовнисон харцаар харав. Тэд охиноо ингэж их уйлж байхыг хэзээ ч харж байгаагүй. Энэ нь тэдэнд туйлын хачирхалтай байлаа.

Хэри эцэг эхээ зөөлөн тэвэрч, цээжинд нь толгойгоо наан уйлсаар л байв. Түүний хяналтгүй сэтгэл хөдлөлийг тайвшруулсны дараа санаа зовох эцэг эх нь түүнийг харшид дагуулан оров.

"Юу тохиолдсоноо бидэнд хэлж болно шүү, хонгор минь!" хэмээн ээж нь намуун дуугаар аргадан хэлсэн боловч Хэри зүгээр л толгойгоо зөөлөн сэгсэрч, тэдэнд рүү инээмсэглэн ширтэх аж.

"Юу ч биш дээ! Зүгээр л хар дарсан зүүд байсан" хэмээн аяархан бувтнав.

Харин эцэг эх нь түүний шалтгааныг сонсоод хүндээр санаа алдах нь тэр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now