Ян Хэри (27)

3.3K 359 35
                                    


Хэри дахин мэл гайхаж орхилоо.

"Түр хүлээ...."

"Эгчээ, та бидний аврагч! Бид ямар их баяртай байна гээч, Тэян ах аль хэдийн бооцоогоо алдчихлаа." гэсээр Жэнни нүүр дүүрэн гэрэлтсэн баясалтай инээмсэглэлтэй дороо дэвхцэн цоглог дуугаар хэлээд утсаа гаргаж ирэн том ах руугаа дуудлага хийх бол түүний хажууд Жисү ч мөн адил эцэг эх рүүгээ залгаж эхлэв.

"Сайн уу? аав, та чанга яригч дээрээ тавьж болох уу? Ээжид ч бас сонсгох хэрэгтэй байна." Жисүг ийн хэлэхэд эцэг нь зөвлөснийх нь дагуу хийх аж.

"Хэри найз залуутай, та хоёр хэн гэж бодож байна?"

"Хэн?" Эцэг эх нь хоёул нэгэн зэрэг гайхширсан бас үл итгэсэн байдалтай асуув.

"Тэр бол ноён Юүнхо, бас тэр одоо энд байна."

Хэригийн хувьд тэр дүү нараа яаж зогсохоо мэдэхгүй гацаанд оржээ. Тэдний эрч хүчтэй шулганасан яриаг болиулж, буруу ойлголтыг засахын тулд бүхэл бүтэн цаг гаруй хугацааг зарцуулсан боловч тэр хөндий хоосон ханатай ярьж, эсвэл хөл хөдөлгөөнд бужигнах зуун хүнтэй харьцаж байгаа юм шиг л санагдаж байв. Тэр тусмаа хамгийн сэтгэл хөдлөлөөр хандаж буй Ружэ хоромхон зуур ч амралт авалгүй догдлол дүүрэн дуу алдан зогсолтгүй ярьж байсан нь улам төвөгтэй болсон. Хэри сүүлдээ хэнтэй ярьж байгаагаа ч мэдэхээ байж. Дөрвөн охид бүгд ихэд баяртай ам уралдан бооцоонд ялснаа гайхуулж, эгчийнхээ хайр дурлалыг шагшицгаана. Харин харилцуурын цаана чагнах эцэг болон том ах нь дуугүй сууцгааж байлаа. Гэхдээ Сынри бол өөр хэрэг. Утасны цаанаас орилж байх ганц хүн нь. Түүний өөдөөс Лиса хариу хашхиран сөргөөлцөлдөнө.

Хэри галзуу амьтдын фермд байгаа юм шиг л санагдан толгойгоо барих агаад тэр дотроо тарни уншиж байгаа хэрэг. Бусад охид үргэлжлүүлэн хөөрөлдөн ярилцсаар.

Арга ядсан шинжтэй Хэри санаа алдаад тэнэг хүн шиг инээмсэглэн зогсох Юүнхо рүү зүглэлээ.

"Чи тэднийг зогсоож тэдэнд зөвөөр тайлбарлаж өгч болох уу?"
Тэр ингэж хэлэхдээ утсаар ярьсаар өөрсдийн өрөө рүүгээ алхах охин дүү нараа харна.

Дараа нь одоо ч зүгээр л инээмсэглэсээр байх Юүнхо рүү харцаа чиглүүлэв.

"Чамд энэ байдал хөгжилтэй байгаа бололтой. Гэхдээ маргааш гэхэд буруу ойлголтоо зассан нь дээр байх. Бас аль хэдийн орой болчихсон болохоор л чамайг энд үлдэхийг зөвшөөрч байгаа юм шүү. Чамайг тэдэнд бас манай гэрийнхэнд бүгдийг тайлбарлана найдъя. Хэрвээ чи өөрийн сайн талаа харуулмаар байвал энэ л боломж шүү."

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now