Ян Хэри (6)

4.6K 355 12
                                    


Хэри өөрийн ертөнцийн өрөөндөө сэрээд он сар өдрөө шалгахад тэр эцгийнхээ ажлын өрөөнд Юүнхотой тааралдсан яг тэр өдрөө буцаж ирсэн байлаа.

Гэртээ ирсэндээ тэр баярлах хэдий ч ямар нэгэн эрхэм зүйлээ алдсан мэт сэтгэлийн хөндүүр, уй гашууг мэдэрч байсан юм. Гэвч яг юу болох тухай санахыг хичээсэн ч юу ч санаж чадахгүй нь харамсалтай. Тэр толгой сэгсрэн бодлоосоо ангижраад өнөөдрөө эхлүүлэхээр бэлдэж эхлэв.

Хувцсаа өмсчхөөд гал тогооны өрөөнд хоол хийж байгаа ээжийнхээ зүг алхан очоод шууд л араас нь тэврэв.

"Өглөөний мэнд, ээж ээ!"

"Чамд ч бас өглөөний мэнд! хонгор минь. Сайхан амарсан уу?" Ээж нь хийж буй зүйлээ үргэлжлүүлэнгээ асуув.

Хэри ээжийнхээ хоол хийж буй лангууны эсрэг талд нь гаран сандал дээр суух бол ээж нь хоолоо хийсээр байлаа.

"Мэдээж." хэмээн хариу өгснөө хэсэг хугацааны дараа ахин ам нээлээ.

"Мм ээж, бидний харсан орон сууцыг санаж байна уу? Та түүнийг сайхан гэж бодож байсан. Үнэндээ би тэр байрыг хэдийнээ худалдаад авчихсан."

Тэр хувийн амьдралтай байхыг хүсэж байсан тул бие дааж, ганцаараа амьдрахыг эрмэлзэж байсан юм. Анхандаа гэр бүлийнх нь зөвшөөрөөгүй ч тэр хэдэн сар, өдрүүдэд идэвхтэйгээр гуйсны эцэст ятгаж чадсан. Тэяан болон Сынри гэр бүлийнхээ хамгийн том хүүхдүүд нас биед хүрсэн эрчүүд ч эцэг эх, дүү нартайгаа амьдрахыг илүүд үздэг байтал том охин нь тусдаа гарна гэхэд эцэг эх нь зөвшөөрөөгүй юм.

"Хонгор минь сонсоход сайхан байна. Тэгээд хэзээ нүүх гэж байгаа юм бэ дээ?" хэмээн ээж нь асуув.

"Засвар хийж дууссаны дараа нүүнэ байхаа. Бас би тэр байрыг сэргээж, тохижуулах хэн нэгнийг хэдийнээ олчихсон байгаа."

"Ойлголоо... Нээрээ хонгор минь, найз нөхөд чинь яаж байна? Би тэднийг их удаан хугацаанд хараагүй юм байна. Залуус та нар хоорондоо муудалцсан эсвэл ямар нэгэн зүйл болсон юм уу?" Ээж нь түүн рүү хараад нухацтай асуух нь тэр.

Хэри сууж байхдаа хөлөө нэгэн жигд ганхуулж байснаа болиод "Өө, миний найз гэдэг нэртэй хуурамч хүмүүс." хэмээн бодлоо.

"Бид зүгээр л хэтэрхий их ажилтай болохоор завгүй уулзалдаж чадахгүй байгаа юмаа." Хэри худлаа хэлчхэв. Тэр эхний даалгавраа биелүүлж ирчхээд л утасны дугаар, олон нийтийн интернет хаяг гээд бүх зүйлээ өөрчилсөн болохоор аль хэдийн тэдэнтэй холбоо тасраад уджээ. Харин одоо тэр ээждээ энэ тухайгаа мэдэгдүүлэхийг хүсэхгүй байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Wo Geschichten leben. Entdecke jetzt