9. На Лена

3.9K 347 16
                                    


Тэкён түүнийг сонсон чимээгүй суусаар байх аж. Хэригийн хэлж буй бүхэн гарцаагүй зуун хувь үнэн болохоор тэр өөрийгөө өмгөөлж хэлэх ганцхан ч шалтаг алга. Хэри үгээ дуусгахад тэдний дунд чимээгүй байдал хэсэг ноёлж, эцэст нь Тэкён ам нээлээ.

"Би хоёрдахь боломжийг хүсэж байна."

Түүний үгэнд Хэри дахин санаа алдав.

"Ноён Ок хоёр дахь боломж гэж байхгүй. Хэдийн бүх боломжууд чинь дуусчихсан. Би танд өгөөгүй биш. Та боломжоо хэтрүүлчихсэн шүү дээ. Тэгэхээр асуудлыг хүндрүүлэх хэрэггүй! Би одоо байгаадаа баяртай байна, танд ч гэсэн энэ нь дээр. Тиймээс өөрийнхөө дурласан өнөөх гүнжээ гэрлэхээс нь өмнө очиж өөрийн болгохдоо л анхаар. Миний тань руу илгээсэн тэр бичигт гарын үсэг зураад, бидний өвөг дээдсийн өгсөн амлалтыг зүгээр л амархан тасрах амлалт байсан гэж ойлгоод дүр эсгэхэд болно. Бид чинь өөрсдийгөө үүрд холбох жинхэнэ ёслолыг хийгээгүй шүү дээ, би үүнд баярлаж байгаа. Тань руу илгээсэн бичгийнхээ хариуг хүлээж авмагцаа бид гэрлэлтээ цуцлуулах ёслолыг хийх болно. Хэрэв та хүсвэл тэдгээр бичиг баримтад гарын үсэг зурахгүйгээр ёслолоо хийж болно л доо. Зүгээр л надад мөргөлийн судрыг өгчих." гэж Хэри хэлэв.

Тэкён ахиад чимээгүй суусаар. Түүний царай тайлбарлах аргагүй хувиралтгүй харагдаж байв. Таагүй уур амьсгалд Хэри хөмсөг зангиджээ.

"Чи хэтэрхий их хичээгээд бололтой." Тэкён хүйтэн хоолойгоор хэллээ.

Тэр босоод Хэри рүү дөхөж ойртоход Хэри арагшаа гэдийн түүнээс зайлсхийхийг хичээсэн боловч чихэн дээр нь Тэкёны амьсгал мэдэгдэхээр ойртчихов.

"Би чамайг хэзээ ч явуулахгүй болохоор чи яасан ч зугтаж чадахгүй. Мөн чамайг болон өөрийгөө алж чадах нэгэн зөвхөн би л байх болно." Бие арзасхийм, сөөнгө хүйтэн хоолой Хэригийн чихэнд шивнэгдэнэ.

Салалтын ёслолын тухай өгүүлэх мөргөлийн судрыг Хэри амнаасаа унагах мөчид л Тэкён оюун ухаанаа алдсан юм. Тэр яг галзуу хүн шиг болчихсон.

Хэри хий гөлрөн хөлдөж орхив. Энэ мэдрэмж, энэ айдас, нуруугаар хүйт гүйж буй мэт жихүүдэс дэндүү танил байх нь тэр. Чанминаас мэдрэгддэг аймшигт мэдрэмжтэй адил санагдана.

Тэкёны шөнийн тэнгэр шиг хар нүд цусан улаан болон өөрчлөгджээ.

"Чамайг минийх болгохын тулд би бүхнийг хийх болно. Тэгэхээр миний үгийг битгий март! Хэрвээ би тэр цаасыг хэзээ нэгэн цагт дахиж харах л юм бол юу ч үгүй болтол нь шатаах болно." хэмээн Тэкён ууртайгаар хэлээд Хэригийн нүүрний өмнө ирлээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now