12. Ши Жин Нуан

2.5K 297 5
                                    


Эсрэг талд байх өрсөлдөгчийн хунтайж хачин жигтэй хувцасласан үл таних бүсгүйг хараад гайхсан байлаа. Эмэгтэйн тулааны урлаг, хөдөлгөөн бүрийг нь нэг нэгэнгүй ажиглах ба тулаан ямар ч үр дүнд хүрсэн байлаа гэнэт шийдсэн дайнаа эхлүүлнэ гэсэн атгаг санаа агуулж байв. Мөн энэ анхаарал татсан эмэгтэйг олзолж авна.

Тэр эмэгтэй гол дүр лүү эргэж харах бөгөөд мэдээж эмэгтэй гол дүр үргэлж байдаг шигээ үнэхээр гоёмсог хөөрхөн харагдаж байна. Гэсэн хэдий ч тэр тодорхой хэмжээнд сул дорой учир хэмжээлшгүй их хүч чадлыг олж авах гайхалтай хүслээ биелүүлэхийн тулд хөрш орнуудтай хамтарч байгаа. Харамсалтай нь хөрш орны хунтайж түүний энэ төлөвлөгөөг нь мэдэж чадахааргүй тэнэг биш. Эмэгтэй гол дүрийн мэргэн санаа хэрэгтэй учраас л түүнийг аварсан юм.

Эрчимтэй ширүүн халз тулааны дундуур хангинах танил механик дуу хоолойн сануулга Хэригийн толгойд орж ирэх нь тэр.

"Сэрэмжүүлэг, сэрэмжлүүлэг! Зохиолын гол дүрийг алж болохгүй! Гол дүрийг бүү ал!"

Гэнэтийн түгшүүрийн улмаас Хэригийн анхаарал сарниж орхижээ. Тиймээс ЛиАгийн илд түүний нүүр лүү чиглэн хүрэхийн даваан дээр аз болж Хэри хурдан анзаарч бултсанаар нүүр нь бага зэрэг зүсэгдэв. Канжүн, Тэхван түүний нүүрэн дээрх шархыг хараад сэтгэл түгшсэн харагдана. Харин Хэри нүүрэн дээрх цусаа арчаад инээмсэглэв.

"Дажгүй шүү." гэж Хэри хэлэхэд ЛиА чангаар инээж нухацтай болоод "Чи хэзээ ч намайг ялж чадахгүй ээ!" гэв.

Хэри чимээгүй байсаар уруулынхаа нэг буланг өргөн жуумалзана. Энэ удаад тэр механик дуу хоолойн хэлсэн бүх анхааруулгыг анхаарч үзэлгүй үл тоомсорлох болно. Хэри хурдтай гүйсээр үсэрч хүчтэй нэг дайралт хийснээр эмэгтэй гол дүрийн байрыг эзлэг авлаа. ЛиА газар унасан бөгөөд хөдөлсөнгүй. Бүгд цочирдож, хэсэг зуур хэрхэн авиа гаргахаа ч мартаж орхижээ.

Аниргүй хэдэн хормын дараа бүгд ЛиАг ялагдсаныг ухаарч хөрш зэргэлдээ улсуудын нэг ноён цэргээ татан буулгах тушаал өгч, харин өөр улсын цэргийн салаа довтлох дохио хүлээн авлаа.

Канжүн шууд л Хэри рүү гүйж бэлхүүсээр нь татан авав. Харин Хэри аав руугаа дохио дамжууллаа. Түүний эцэг дохиог ойлгон даруй цэргүүддээ бэлэн байдалд байх тушаал өгнө. Дайсны цэргүүд урагш давшихад доор нуугдсан уяаг хөндөн татаж орхилоо.

Үүний зэрэгцээ олон тооны галт сумнууд тэдэн рүү харвагдав. Дайсны олон цэрэг амьдаар шатагдана. Харин үлдсэн бага зэргийн гэмтэлтэй болон галд сумд оногдоогүй цэргүүд орилолдсоор довтлоход Канжүний цэргүүд ч мөн тулалдаж эхлэв. Аль аль салаа нь үхэх сэхэхээ үзэн тулалдсаар харгис дайн эхэлжээ. Тэдэнд ердөө хоёр л сонголт бий. Алах эсвэл алагдах. Эх орон, газар шороо, ардаа үлдсэн гэр бүлийнхээ төлөө айж зугтах ёсгүйгээр хамаг хүчээ дайчлан тулалдана. Цус урсах дайны талбарт олон цэрэг эрс амь үрэгдэх ч хүн бүхэн үүнийг үл харгалзан эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр илдээ далайна.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now