Ян Хэри (8)

3.8K 328 11
                                    


Үдийн цайны цагийн үеэр Хэри ганцаараа байх ба бичиг цаасны бүх ажлаа хийгээд завгүй байлаа. Удалгүй өрөөнийх нь харилцуурын утас дуугарахад тэр тоохгүй байсан ч ахин дахин дуугарсаар байсан тул тэр ихэд бухимдалтай авав. Ихэнх үед түүний туслах Рёүг утсаа авдаг боловч тэр өдрийн хоолоо идэхээр явсан учир яах аргагүй Хэри үүнийг хийх ёстой.

"Ян аж ахуйн Хэри ярьж байна. Танд юугаар туслах вэ?" хэмээн асуухад

"Хатагтай Хэри, би Юүнхо байна. Та сайн сууж байна уу?" гэж утасны цаанаас Юүнхогийн дуу хадав.

Хэри хийж буй ажлаа түр зогсоод гар утсаа чанга атгав.

"Байна уу? Хатагтай Ян, та сонсож байна уу?" түүнийг хариулахгүй байсанд Юүнхо санаа зовнин лавлан асуулаа.

Хэри чимээгүйхэн уртаар санаа алдаад толгойдоо энэ бүхнийг хурдан дуусаасай хэмээн тарни уншиж эхлэв.

"Тийм ээ...тийм. Би энд байна ноён Жон. Танд яаж туслах уу?" тэр сандрах хэдий ч үүнийгээ ил гаргахгүй хичээн тайван өнгөөр асууна.

"Таныг утсаа авсанд би үнэхээр баяртай байна. Би танаас ганцхан удаа оройн хоол хамт идэх боломжтой эсэхийг чинь асуух гэсэн юм. Та надаас зайлсхийх хэрэггүй дээ, энэ ердөө л талархсанаа илэрхийлэх оройн зоог." хэмээн Юүнхо эелдгээр хүүрнэхэд

Хэри санаа алдан духаа үрчийлгээд "Ойлголоо, ноён Жон..."

"Юүнхо" түүний яриаг таслан Юүнхо нэрээ засаж хэлэв.

"Тийм ээ, ноён Юнхо ирэх долоо хоногийн баасан гарагт байвал танд ямар байна? Оройн зургаан цагийн үед?"

Хэриг хэлэхэд утасны нөгөө талд Юүнхо баясалтай мишээл тодруулна. Тэр бараг жилийн турш түүнтэй оройн зоог барих гэж хичээж байна шүү дээ.

Юүнхо "Мэдээж гайхалтай, би таныг очиж авах болно оо." хэмээв.

Харин Хэри хөмсгөө зангидан "Ноён Юүнхо, та заавал тэгэх шаардлагагүй, зүгээр л надад байршлынхаа хаягаа хэлчих тэгээд би тэнд тантай уулзана шүү дээ." гэж хэлэхэд Юүнхо

"Тэгвэл энэ миний хувьд тун сэтгэл дундуур хэрэг байх болно, хатагтай Ян!"

Хэри утасны цаанаас санаа алдаад "Ойлголоо ноён Юүнхо, би танд удахгүй өөрийнхөө хаягийг хэлье." гэж хэлээд энэ яршигтай яриагаа дуусгахыг хүсэж байлаа. Түүний хувьд тэдний цагийн хувиар таарахгүй.

Утасны нөгөө талд нүүр дүүрэн инээмсэглэх Юүнхо баяртай гэж хэлээд харилцуураа таслах бол хүйтэн хөндий Хэри түүн рүү өөр хаяг явууллаа. Тэр түүнд Тэяаны хаягийг өгөөд түүнийгээ өдрийн тэмдэглэлдээ оруулав. Тэр хэзээ ч тэдгээр эрчүүдэд өөрийн хаягаа мэдэгдүүлж зүрхлэхгүй, тиймээс яагаад ахынхаа хаягийг ашиглаж болохгүй гэж?

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now