Ян Хэри (10)

3.7K 346 21
                                    


Өглөө нь Хэри аажуухан нүдээ нээсээр сэрээд өндийж суухыг хичээсэн боловч бие нь үнэхээр сулбагар байсан тул чадсангүй.

"Уугх" Хэри толгойгоо зөөлөн сэгсрээд ёолов.

"Сэрчихсэн үү? Яаж байна?" түүний хажуу талаас санаа зовсон гүн хоолой сонсогдлоо.

Хэри толгойгоо эргүүлэн дуу гарсан зүг болох орны хажуу талыг хартал Юүнхо том зөөлөн сандал дээр суугаад түүнийг нухацтай ажиглаж байх нь тэр.

Хэригийн нойрмог, нозоорсон байдал нь тэр дороо сэргэлээ. Ухаан алдсан нь толгойд шуудхан орж ирэх ба тэр Юүнхо руу ширүүн харцаар хараад уурлана.

"Чи юу хүсээд байгаа юм?" Түүний хоолойд уцаар мэдрэгдэх ч чичиргээ илүүрхэнэ.

Юүнхо сандлаасаа босоод түүний орны зүг алхан очоод хажууд нь суув. Тэгээд инээмсэглэн Хэри рүү хараад "Чи" гэж хэлж орхив.

Тэр доош бөгтийн гараа сунгаад Хэригийн мөрөн дээрх намирсан хар үсэнд нь хүрээд үнэрлэхэд Хэри цочирдож чулуужсан мэт л хөшчихөв.

Хэри түүний чөтгөрийн инээмсэглэлийг хараад зүрх нь туулайн бүжин шиг л их айдсыг мэдэрнэ. Энэ аймшигтай инээмсэглэл Хэриг хангалттай чичрүүлж дөнгөнө. Харин түүний хувхай цайж, айдаст автсан царайг харсан Юүнхо улам л мушилзах нь тэр.

Юүнхо түүнийг ямар нэгэн зүйлд сатаарч, бодол автахыг хараад өөрт нь л хамаг анхаарал нь төвлөрөөсэй гэж хүснэ. Тэр түүний эрүүг зөөлөн чимхээд өөр лүүгээ харуулан татаад булбарай ягаан дур татам уруул дээр өөрийнхийгөө буулгав. Хэри таг гацан хөлдөж орхив. Хэсэг хормын дараа Юүнхо түүний уруулыг сорж, аманд нь хэлээ гулсуулан оруулаад Хэригийн царцаж хөлдсөн хэлтэй сүлжилдэн амны зайг бүрийг мэдрэхийг хүссэн мэт шунан амтлахад Хэри сая л ухаан орж, уур бухимдалд автав. Тэр хурдхан түүнийг түлхэхийг оролдож, тэмцэхийг хичээж байсан ч харамсалтай нь нас бие гүйцсэн хүдэр чийрэг эрийн бяр чадалд хүчин мөхөстөнө. Эцэст нь Юүнхо уруулаа салгах ч түүний хүзүүг нь том гараараа илж эхлэв.

Хэрид мэдээж таагүй мэдрэмж төрж буй нь ойлгомжтой.

"Чи надад юу хийчихсэн юм бэ? Би яагаад хөдөлж чадахгүй байгаа юм?" Хэригийн нүднээс болор мэт гялалзах шингэн дусал урсах нь тэр.

Юүнхо хүзүүнээс нь гараа аваад чихэнд нь дөхөн шивнэв.

"Чи амар замыг хүсэхгүй байгаагаас хойш би чамд хэцүү замыг зааж өгөх болно оо. Чи миний урт хугацааны хүслэн болж байна шүү дээ, хатагтай Хэри. Хэрвээ чамайг жирэмсэн болгочихвол өөрийнхөө дэргэд түгжиж чадна биз дээ?! Эсвэл зөвхөн хоёулхнаа л байх арал руу явах хэрэгтэй юу? Ямар ч байсан чи минийх болох л болно!" хэмээн Юүнхо түүний хөхийг тэмтэрч байхдаа хэлэв. Хэри тэвдэж эхлэх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now