6. Сүүлчийн даалгавар

3.7K 462 88
                                    


Ярьж байхдаа гацсан Юнхо ухасхийн зөөврийн компьютероо асаалаа. Тэр хайлтын хэсэгт Ян Хэри гэх нэрийг оруулж, бичлэг байгаа эсэхийг хайж эхлэх нь тэр. Азаар тэнд Ян аж үйлдвэрийн буяны гала тоглолтын үеэр амьд хөгжмийн хамтлагтай дуулах Хэригийн бичлэг байв. Юнхо багахан эргэлзсээр эхлэх товчийг даран түүний дууг сонслоо.

Залуугийн ертөнц зогсох шиг л болов. Түүний зүүдэнд айлчилдаг бүсгүйн хоолойтой яг адилхан байсан юм.

Энэ бол Хэри үзэсгэлэнтэй дуу хоолойгоороо Чанминыг гайхшруулахыг хүссэн үе. Тэр чин сэтгэлээ шингээн дуулж байхдаа зөвхөн Чанмин руу харж байлаа. Юу ч болж байсан чамайг хайрлах болно тиймээс сэтгэлийг нь хүлээн зөвшөөрөхийг аминчлах гуйх дуу аж. Түүний хоолой зөөлөн, аялгуулаг, сэтгэл рүү шингэн орох боловч нүд нь зөвхөн нэг л хүнд зориулж дуулж буйг илтгэн чиглэсэн байгааг харахад Юнхогийн зүрх хүчтэй хатгуулан өвдөж эхэллээ.

"Би галзуурч байх шиг байна." Юнхо бүсгүйн хоолойтой хамт ертөнцдөө түгжигдэн бодолд автах үед саяхан ирсэн найз нь түүн рүү гайхан харсаар. Түүнийг хоолойгоо засахад Юнхо хэвийн байдалдаа ирээд,

"Түүнийг ол! Бас хуруугаа ч хүргэж болохгүй шүү. Би түүнийг биечлэн харахыг хүсэж байна."

Зүүдэндээ тэр энэ хоолойг сонссон нь баттай. Хэри болон тэр эмэгтэйн дуу хоолой түүний чихэнд адилхан эгшиглэж байв.

Нөгөө эр Хэригийн зургийг интернетээс гүйлгэн үзэхдээ баясаж байлаа.

"Тэгээд энэ ухаажаагүй залуу хатагтай гарамгай нуугдагч гэнэ ээ? Хмм... үнэхээр сонирхолтой юм гээч." хэмээн мушилзсаар бувтнав. Тэр бизнесийн магнайт Жон Юнхог хэрхэн ажилладгийг мэднэ. Түүний залуусыг хөнгөхөн дөнгөчхөөд чадварлаг гэг чинь зугтаж байгаа баян эрх танхил залуу хатагтай түүнийг гайхшруулж чаджээ.

"Би давтан хэлье! Түүнд ганц ч хуруугаа хүргэж болохгүй! Зүгээр түүнийг олоод над дээр авчир." гэж Юнхо заналтайгаар хэлэхэд,

"Хээе тайвширч үз, ноён Жон. Би чиний найз болохоос албат чинь биш шүү. Тэгээд ч би найзынхаа төлөө хамгийн сайнаараа хичээнэ дээ." хэмээн өнөөх эр хариулав.

Үүний дараа Юнхогийн нарийн бичиг хаалгыг тогшин орж ирээд, "Өршөөгөөрэй, ноён Юнхо, ноён Жэжүүн. Гэхдээ таны эмээ утсаар ярих гээд шугам дээр хүлээж байна." Шинэхэн нарийн бичиг бүсгүй хоёр эрхмийг хараад хөл салганаж, хоолой нь чичрэн сандралд идэгдэж байв. Өндөр албан тушаалтантай харьцах нь мэдээж ажлын туршлагатай түүний хувьд шинэ зүйл биш боловч нэг өрөөг сүрлэг энергиэрээ бүрхэх хоёр эзэн хааныг харвал амьсгалаа ч удирдахад хэцүү болж байсан юм. Тэдний хэнээс нь ч дарангуйллын аура мэдрэгдэнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now