Ян Хэри (11)

3.7K 359 29
                                    

24 цагийн өмнө:

Хэри хачирхалтай чимээнээс машиных нь ямар нэгэн зүйл бурууг мэдрэв. Жолооныхоо хүрдийг хажуу тийш залж замын гэрэл сайн тусах газар ирж зогсоод машинаасаа буулаа. Түүний дугуйны хий нь гарч хавтгай болчихсон байх нь тэр.

"Охх гайхалтай!" гэсээр тэр санаа алдан толгойгоо массажлаад гар утсаа авах гэж суудал руугаа буцан явлаа.

Гэвч гэнэтхэн л түүний толгой аймшигтайгаар хатгуулан өвдөж эхлэв. Хэри машинаа түшсээр суудлын тал руугаа очоод үрүүлнээсээ зууран болгоомжтойхон удаанаар машиндаа орж суулаа. Магадгүй тэр хэсэг хугацаанд амарвал толгойн өвдөлт нь намдах байх гэж бодно.

Энэ бүхэн нь ердөө л түүний сарын найз ирснээс болсон биз гэж Хэри сэтгэнэ. Угаас сар бүр тарчлаах мэт толгойн өвдөлт эхэлдэг. Мөн урьд сар нь ч сайн унтаж амраагүй нь нэмэрлэсэн бололтой. Бараг л хоёр жилийн турш тэр хоёр дахь эмэгтэй дүр шиг амьдралаар амьдарч байна. Шөнө бүр тогтмол хар дарсан аймшигт зүүд түүнийг ангуучилдаг. Үүнээс болоод унтаж чаддаггүй, хэдий их тэвчихийг хичээсэн ч чадаагүй.

Хэри үрүүлээ хоёр гараараа атгаад толгойгоо голд нь тавиад амрахыг хичээв. Энэ үед л түүний нүд анилдсаар ухаан балартан унтсан юм. Түүний толгой хажуу тал руугаа гулссаар цонх налан тогтжээ.

Харин Чанмин тэрхүү замаар эцэг эхийнхээ харш руу явж байлаа. Түүний гэр нь Хэригийн эцэг эхийн харшаас арай хол. Тэр жолоо барин авч байхдаа энэ зэлүүд газар замаас гараад аваарын гэрлээ асаасан машиныг харна. Гэсэн ч тэр огт зогсох бодолгүй явж байгаад өнөөх машины хажуугаар өнгөрөх үедээ цонхоо налан унтах Хэригийн царайг харсан юм.

Чанмин шуудхан машиныхаа тоормосыг хүчтэй гишгэн зогсоогоод машинаасаа буулаа. Тэр амьдралдаа анх удаа айсан нь энэ билээ. Харанхуй шөнө зэлүүд газар харсан энэ дүр зураг хэдий аюултай санагдаж байгаа ч тэр Хэригийн бүх зүйлийг зүгээр байгаасай гэж найдаж байв. Хэригийн машин руу дөхөх явцад түүний зүрх хүчтэй балбалан толгойд нь олон бодол эргэлдэнэ.

Хэригийн суудлын талд ирээд цонхыг нь тогшиход ямар ч хариу үйлдэл байсангүй.

"Хэри, сэрээрэй!" гэж орилсон ч бас л огт хөдөлгөөнгүй.

Машины хаалгыг ойлгох гэж оролдоход цоожлогдсон учир яаж чадах билээ. Тэр үргэлжлүүлэн чанга цонхыг тогшиж, балбах ч Хэри сэргэхгүй байсаар. Арга ядсан Чанмин машиндаа буцаж очин яаралтай багажны хайрцгаасаа том төмөр аваад Хэригийн цонхыг хагалав. Мэдээж түүний суудлын эсрэг талын цонхыг хагалсан. Эцэст нь машиныг нь онгойлгон Хэриг хоёр гар дээрээ өргөн аваад өөрийн машин руугаа явлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now