8. Ван Люси

5.6K 404 0
                                    


Ким нарийн бичиг урдаа зогсох үзэсгэлэнтэй эмэгтэйг харна. Тэр захирлынхаа эхнэрийн нэрийг мэдэхгүй байна гэж байхгүй. Олон цуурхал, дуулиан шуугианы эзэн шүү дээ. Тэр захирлын эхнэрийн тухай тоо томшгүй их сөрөг, мэдээ мэдээллүүдийг сонсдог. Гэхдээ тэр мэдээллүүд зөвхөн хов жив үү? эсвэл үндэслэлтэй эсэх нь мэдэгдээгүй. Түүний урд инээмсэглэн зогсох эмэгтэй даруухан, сайхан сэтгэлтэй харагдах бөгөөд түүний биеэ авч явах байдал, яриа зэрэг бүхий л зүйл нь боловсон юм.

"Намайг Ким Хэжин гэдэг. Эзэгтэй" гэсээр нарийн бичиг бүсгүй өөрийгөө танилцууллаа.

Хэри "Танилцсандаа таатай байна, хатагтай Хэжин. Тэгэхээр та энд хэр удаан хугацаанд ажиллаж байгаа вэ?"

"Гурав дахь жилдээ ажиллаж байна" хэмээн хүндэтгэлтэйгээр хариуллаа.

Хэри "Танд энд ажиллах таалагддаг уу?"

"Мэдээж, эзэгтэй. Энэ компани миний мэдлэгийг өсгөж өгдгөөс гадна ажилчдадаа тавьж буй дүрэм журам болон арга хэмжээнүүд нь хамгийн сайн нь" гэсээр Хэжин Хэриг харан инээмсэглэнэ.

Хэри ч мөн хариу инээмсэглээд "Сонсоход таатай байна"

"Эмэгтэй гол дүрын юу нь ч муу биш юм. Гэсэн ч энэ даалгавар ер бусын амархан бололтой"

Хэри нарийн бичгээс хэдэн асуулт асуусныхаа дараа Жоншины ажлын өрөөнд буцан ороод түүнд кофе хандлахаар шийдэв. Гэвч түүний найруулсан кофе яг л өтгөрүүлсэн шээс шиг харагдаж, мөн үнэртээд байгаа нь түүнд сонин санагдах аж.

Хэри тэр даруй утсаа гаргаж ирэн өөрийн эмэгтэйчүүдийн хуанлигаа тооцож үзвэл өнөөдөр түүний сарын тэмдэг нь ирээгүй байх бөгөөд өмнөх нь сар ч мөн ирээгүй гэдгийг саналаа. Тэгэхээр магадгүй энэ нь түүнийг жирэмсэн болсон гэсэн үг үү?

Хэри энэ тухай Жоншинд юу ч болоогүй юм шиг дүр үзүүлэхээр шийдлээ. Хэрвээ үнэхээр түүний таамаг зөв байвал ирэх өдрүүдэд Жоншинд гэнэтийн бэлэг барихаар шийдсэн юм. Тэр Жоншины жинхэнэ эхнэр биш ч, энэ даалгавраа амжилттай биелүүлэхийн төлөө бүх зүйлийг хийх болно.

Хэриг бодол болон зогсож байхад ардаас нь хүчирхэг гар ороон тэврэв. Тэр хэн болохыг үнэрээс нь л шууд таних аж.

Жоншин "Харьцгаая" гээд үсийг нь үнэрлэлээ.

Хэри нөхөр лүүгээ эргэн хараад өөрийн хандалсан кофегоо өгөөд "Гэртээ харихад эртэднэ гэж бодохгүй байна уу?"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now