7. На Лена

3.9K 348 12
                                    


Хэри гэртээ ирсэн ба урт өдрийн эцэст энергиэ нөхөж чадахаар болжээ. Үл таних хүмүүстэй тэмцэлдсэний улмаас тэр жаахан ядарсан, ялангуяа цуст улаан шүүсээ уугаагүй болохоор сульдсан байлаа. Гал тогооны өрөө ороод шүүсээ ууж байхад нь салхи сэвэлзэн үлээх шиг болов. Хэри аягаа доошлуулахад урд нь Тэкён зогсож байх нь тэр.

Хэри хөмсгөө зангидан "Тэр яаж ороод ирчхэв ээ? Би уг нь хаалгаа сайтар түгжсэн л юмсан." гэсээр бодолхийлж байхад Тэкён нам дуугаар ярьж эхэллээ.

"Чи зүгээр үү? Тэд чамд юу хийсэн бэ? Чамайг өвтгөсөн үү?" Тэкён тасралтгүй асуулт тавина.

Түрүүхэн Хэригийн царай ялалт байгуулсандаа баяртай байсан бол урдаа зогсох залуугаас болоод өнөөх гэрэлтсэн царай нь булшлагдах шиг болчхов. Тэр хоосон шилээ гал тогооны өрөөний ширээн дээр тавиад гараа зөрүүлэн тэвэрлээ.

"Яагаад надад санаа тавиад байгаа юм бэ? Гуйя яв л даа! Надад чамд зарцуулах цаг байхгүй." гэж Хэри ширүүхэн хэлэв.

Тэкён түүнийг толгойноос нь хөлийн ул хүртэл нь гүйлгэн харвал ямар ч шарх гэмтэл олж харсангүй. Туслахууд нь Хэриг хулгайлагдсан гэж мэдэгдэхэд тэр айдас автаж, хүмүүсээсээ яагаад хөндлөнгөөс нь оролцож эхнэрийг нь авраагүйг асуун тэднийг бараг л газрын хөрстэй тэгшлэхээ шахсан юм. Тэр өөртөө болон хэрэгцээгүй туслахууддаа галзууртлаа уурласан. Хэрэв эхнэрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол тэр яахаа ч мэдэхгүй солиороход бэлэн байсан хэрэг. Хэтэрхий их санаа зовж айснаасаа болоод нүд нь тогтож өгөхгүй чичирхийлж байсанд хэн ч харсан айж сүрдмээр. Үргэлж сэхүүн, харц дээгүүр байдаг тэр айснаасаа болж зүрх нь хурдтай цохилж, анх удаа төсөөлөөчгүй хариу үйлдэл үзүүлсэн билээ. Харин одоо тэр түүнийг зүгээр байхыг хараад ингэтлээ их тайвширч байсангүй.

"Би чиний нөхөр учраас чамд анхаарах нь мэдээж." гэж Тэкён хэлэв.

Хэри түүний итгэмээргүй үгийг сонсоод шууд л алга ташин галзуу хүн шиг чангаар инээж эхлэх нь тэр. Сэтгэлээ сэргэтэл шоолон инээснийхээ дараа Тэкён руу харахад харц нь нухацтай болсон байлаа.

"Инээдтэй юм аа. Гэвч миний мэдэж байгаагаар бид хэзээ ч эхнэр, нөхөр байгаагүй. Нэгэнт чи энэ үгийг дурдсанаас хойш гэрлэлтээ хэрхэн хүчингүй болгох, хэзээ дуусахыг олж мэдээрэй. Тэгээд бас хаалга тогшиж сур! Тэгвэл би чамд баяртайгаар хаалгаа нээж өгнө шүү дээ! Харин одоо бол явна уу!" Хэри түүн рүү нүд салгалгүй хувиралгүй ширтсээр гарах хаалга руу хуруугаа чиглүүллээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now