9. Ван Люси

5.5K 432 2
                                    


Эмнэлэгт очин үзлэгт орсныхоо дараа Хэри нөхөртөө гэнэтийн бэлэг барихын тулд хэрэг болох зүйлсийг худалдаж авахаар дэлгүүр явсан билээ. Тэрээр нялх хүүхдийнхээ хэт авиан зургуудыг байрлуулах үзэсгэлэнтэй жижиг донатын хайрцгийг худалдаж авсан юм. Мөн нэмээд Жоншинд таалагдах багахан бэлэг сэлт авч, тэдгээрээ өөр нэгэн том хайрцагт багцлан боосон.

Жоншин ажлаа таран ирээд харшийнхаа урд машинаасаа буух үед Хэри гадагш гаран түүнийг амдан гүйж тэврэв. Жоншин эхнэрээ үнсээд зангиагаа суллахад Хэри түүнд туслан гадуур хүрэм болон зангиаг нь тайлаад хажуудаа зогсох үйлчлэгчдээ хүлээлгэн өглөө.

Жоншин Хэриг нүд сагалгүй ажиглан нүүр дүүрэн инээмсэглээд байсан учир Хэри үл ялиг ичин "Юу вэ?" гэж асуухад Жоншин түүнийг зогсоогоод цээжиндээ чангаар наан тэвэрлээ.

"Миний эхнэр өнөөдөр үнэхээр нялуун байх чинь" гэж эрхлүүлэх бол Хэригийн нүүрэнд жуумалзах инээмсэглэл тодрох нь тэр.

Хэри "Алив хоолоо идэцгээе" хэмээн хэлээд ширээний ард сууцгаалаа.

Оройн хоолны дараа тэд амрахаар өрөөндөө орж ирсэн байв. Жоншин зарим бичиг баримтаа шалган орны толгой налан суух бол Хэри түүний хөлийг дэрлэн хэвтэж байлаа.

"Хайрт минь, би чамд чухал нэг зүйл өгөхөө мартчихаж" Хэри нөхөртөө хандан ийн хэлээд дээш бослоо.

Жоншин гартаа барьсан цааснаасаа харцаа салган хувцасны шүүгээ рүү алхах эхнэрийнхээ зүг толгой өргөв. Хэри өдөр дэлгүүрээс авсан том дөрвөлжин хайрцгаа шүүгээнээс гаргаж ирэн түүний өвөр дээр тавих нь тэр.

Жоншин гайхан харахад Хэри "Үүнийг нээ" гэж сэтгэл түгшсэн байртай хэллээ.

Тэрээр хайрцгийг чимэглэн боосон торгомсог улаан туузыг тайлан доторх зүйлсийг харахад тансаг хөх өнгийн зангиа, шоколадны цуглуулга, үнэтэй дарс, бас өхөөрдөм жижиг хайрцаг байх аж. Жоншин жижиг хайрцгийг гаргаж ирэн онгойлгоход хар цагаан өнгийн зургууд байлаа. Тэрээр энэ зургийг юуны зураг болохыг гадарлан эхнэр лүүгээ итгэж ядах, сандарсан харцаар харна.

"Энэ үнэн үү?"

Хэри толгой дохин инээмсэглээд "Тийм ээ, одоо хоёр сартай" хэмээв.

Гэнэтхэн Жоншин орон дээрээс үсрэн босож, хаалганы зүг гүйн очоод "Бид хүүхэдтэй болж байна" хэмээн баяртайгаар ориллоо.

Дараа нь буцан Хэри рүү гүйж, түүнийг өргөн бариад удаанаар эргүүлэв.

Тэдний харш дахь хүн бүр баяртайгаар хашгирах Жоншины дууг сонсон газар хөдлөх мэт баярлан шуугьцгааж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now