2. Жаслин

3.6K 329 1
                                    


"Энэ ертөнцийн түүхийг шилжүүлж байна" гэж механик хоолой хэлэв.

Хэригийн эзэмшиж буй биеийн нэрийг Жаклин гэдэг бөгөөд энэхүү дэлхий нь сүрлэг араатан амьтдаас бүрддэг. Тэд хүн төрөлхтөнтэй гайхалтай адил харагдах ч үнэндээ тийм биш. Хүмүүс сүүл болон үзүүртэй чихтэй. Тэд бүгдээрээ бадируун, эрүүл чийрэг биетэй.

Зөвхөн жинхэнэ амьтад гэж нэрлэгддэг цорын ганц организм нь жижиг амьтад болон бүх өвсөн тэжээлтэн амьтад юм. Хүн шиг араатан амьтад нь өвсөн тэжээлтнийг ан хийж иддэг. Гэхдээ махчин идэштний үржил хөгжил ихээхэн бэрхшээлтэй байдаг тул өвсөн идэштнүүдийн тоо толгой нэлээд том болж байдаг. Тийм учраас махчин идэштний эмэгчин төрөл зүйл маш чухал.
Энэ дэлхий дээр хоёр эмэгтэй шилжин иржээ. Нэг нь Чэён хэмээх эмэгтэй гол дүр. Тэр энэ ертөнцөд хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн. Тэрээр орчин үеийн ертөнцөд шилдэг бизнес эрхлэгч бөгөөд ер бусын суут ухаантан, эрэлхийлж буй гоо үзэсгэлэн юм. Урт бор үс, бор нүд нь түүний онцлог шинж нь. Түүний гоо үзэсгэлэн нь өөрийн ертөнцөөсөө энд шилжин ирэх нэгэн шалтгаан болсон. Түүнийг чамин гоо үзэсгэлэнтэй гэж үздэг.

Чэён энэ дэлхий дээр гарч ирсэн анхны өдрөө Шёнү хэмээх шархадсан барын удирдагчтай тааралджээ. Тэрээр эелдэг, сайхан сэтгэлтэй тул барын ахлагчийн амь насыг авран эрүүл мэндийг нь бага багаар буцаан сувилж өгсөн юм.

Шёнү бол өндөр араатан бөгө булчин шөрмөслөг, бадируун биетэй, гайхамшигтай гялалзах улаан хүрэн үстэй, сайхан царайтай. Мөн хүнээс ондоо онцлог шинж нь урт хар толботой сүүлтэй, гоёмсог цагаан чихтэй. Тэр Чэёныг анх хараад л түүний үзэсгэлэн төгс төрхийг биширсэн. Удалгүй Шёнү аажим аажмаар Чэёнд дурлаж, түүнийг нэг жилийн турш өнчин хайраар хайрласан билээ. Харин жилийн дараа Чэён түүний сэтгэлийг хүлээн авснаар тэд хоёрдугаар жилийн төгсгөлд хурим хийдэг.

Чэён нь Шёнүг зүрхнийхээ гүнээс хайрладаг байсан тул Шёнү урдаас төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхийн тулд түүнийг эхнэрээ болгоод орчин үеийн мэдлэгийг нь ашиглаж бусад овог аймгийн тэмцлийн эсрэг янз бүрийн байлдааны зэвсэг үйлдвэрлэв. Үүнийг Чэён ч мөн ихэд дэмжиж, дуртайяа түүнд тусалж байсан юм. Тиймээс барын овгийг бүхэлд нь чимэглэж, хамгаалж байгаа нь энэ ертөнц дээр хялбар амьдрах боломжоо бүрдүүлж байв. Нийгмийн өөрчлөлтөөс үүдэн барын овог нь бусад махчин амьтдын овгоос хав илүү хүчирхэг болсоор тоо толгой нь ч өсөн үржинэ. Тэд хамгийн хүчирхэг гүрэн болсон тул дэлхийн бүх махчин амьтад тэднээс дагжин айж, ихэд хүндэтгэсээр шатны оройд эрхэмсэг гэгч нь зогсох болов. Тэд дэндүү сэхүүн, ихэмсэг болж бүх тивийг байлдан дагуулж, өөр овог аймгуудыг өлмий доор нь сөгдөн өргөхийг хүсэж эхлэх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now