4. На Лена

3.7K 364 13
                                    


Өмнө нь болсон явдлын дараа Хэри цоожоо мөнгөн болгон хувиргасан. Мөнгөн цоожийг хэн ч, ялангуяа цус сорогчид эвдэж чадахгүй гэдэг нь баттай. Тэд хаалгыг бүхэлд нь сүйтгэхгүй л бол шүү дээ. Тэр ч байтугай Хэри цонх бүрээ давхар шалгаж, бүгдэд нь цоож зүүж байшиндаа хэн ч нэвтрэхгүй байхаар хамгаалсан юм. Тэр мөнгөн цоожинд огт хүрэлгүйгээр онгойлгож чадах тусгай түлхүүр хийлгэсэн билээ.

Тэргэл сар үл үзэгдэх тас харанхуй шөнө өндөр шилтгээнд хар хослолтой нэгэн царайлаг эр ажлын ширээнийхээ ард цонхоор юуг ч юм гөлөрсөөр бодол болон зогсоно. Түүний бодлыг сарниулсаар өөр нэгэн сэтгэл татам эр гарч ирэв.

"Эхнэр чинь танай байрыг зараад нүүсэн гэж сонссон." хэмээн өнөөх саяхан ирсэн эр баясалтай нь аргагүй хөхрөн хэлэв. Харин түүний үгийг сонссон залуу өтгөн хар хөмсгөө байдгаар нь атиралдуулан зангидах аж.

Гэсэн ч тэр хариу хэлэлгүй эргэн хараад сандал дээрээ суув.

"Юу чамайг энд авчраав? Хов жив ярих гэж ирсэн бол явсан чинь дээр шүү!" гэж сандалдаа тухлангаа зөрүүлэн асуув.

Никкүн бол Тэкёны үеэл, мөн Кэтигийн хоёр дагч хамгаалагч юм. Тэр гүн давхраатай бор нүд, гайхалтай өтгөн бор хөмсөгтэй тул цус сорогч болон хүн төрөлхтний аль алинд дур булаам, царайлаг нэгэн гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн. Гол учир нь тэр энэ үеийн хамгийн алдартай жүжигчин бөгөөд эмэгтэйчүүдийн дунд бурхан шиг хүндлэгдэж, хайрлуулдаг залуу. Мөн тэрээр охинд бүсгүйчүүдээр зугаацаж, тоглоом мэт хольж сольж байдаг байсан ч Кэтитэй учирснаас хойш бусад эмэгтэйчүүдтэй харьцахаа больжээ. Гэтэл түүнээс баян илүү эрх мэдэлтэй үеэл нь Кэтид сэтгэлтэй гэдгээ илчлэхэд тэр уурлаж бухимдсанаасаа болоод тэдний дунд багахан хагарал үүссэн байсан. Гэсэн хэдий ч Никкүн хөгжилтэй, шооч хүн болохоор үеэлээ өдөх дуртай, харин одоо тэр Тэкёны эхнэрийн талаарх цуу яриаг сонсоод эргэлзсэн учир түүнтэй уулзахаар зочлон ирээд байгаа нь энэ.

Никкүн цоглогоор хөхрөн инээлээ.

"Түүнийг тийм зүйл хийж чадна гэж ерөөс төсөөлж ч байсангүй шүү. Үнэхээр гайхмаар охин юм даа." хэмээн егөөднө.

Тэкён хамгийн сүүлд эхнэрээ өхөөрдөм байшинд нь харснаа бодож байлаа. Түүний байшин нь эрт цагт тэдний амьдарч байсан хуучин харштай харьцуулахад юу ч биш гэдэг нь илт. Гэхдээ ногоон хананы өнгө, цонхны тавцан дээрх өнгө алагласан цэцэгс, зочны өрөөний бүрэн тохижуултал зэрэг нь гэрийн халуун дулаан мэдрэмжийг төрүүлж байсан нь таатай санагдана. Өмнө нь Тэкён үнэн голоосоо өөрсдийн харш руу явахыг үзэн яддаг байсан бөгөөд тэр ч байтугай түүнийг алахыг хүсэж байсан ч өвөг дээдсийн амлалтаас болоод гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байсан болохоор зүгээр л хаяад явсан. Одоо тэр яагаад өөрийгөө тийм зүйл хийснийг ойлгохгүй байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now