Ян Хэри (16)

4.3K 364 10
                                    


"Өөрийн ертөнц рүүгээ буцахдаа бэлэн байгаарай!" механик хоолой хэлэв.

Гэнэт хурц гэрлээр бүрхэгдсэний дараа Хэри нүдээ удаанаар нээлээ.

Эргэн тойрноо анхааралтай ажиглавал тэр эмнэлэгт хэвтэж байсан юм. Удаан хугацааны хүндхэн аяллуудын дараах амралт авч байгаагаа мэдрэв.

Өрөөнд сувилагч бүсгүй орж ирээд түүний өмнө олон төрлийн амттантай өглөөний цайг тавилаа. Хэри тансаг, арвин амттануудыг хараад сэтгэл нь хөдөлсөн байв. Тэр орны толгойг налан тухаа олж суугаад чин сэтгэлээсээ тамшаалан идэж эхэллээ.

Сэтгэл сэргэг амтат өглөөний цайгаа ууж байхад түүний ээж ноён Юүнхогийн хамт өрөөнд орж ирэх нь тэр. Хэригийн амьсгал боогдож, бараг л цайгаа асгах шахжээ.

Хэри залуу эр лүү анхааралтай харна. Ямар нэгэн жигтэй зүйл залуугаас мэдэрч, түүнийг сайн мэдэх юм шиг санагдах ч үнэндээ яг юу гэдгийг нь онож санаж чадсангүй.

Түүнийг учир битүүлэг бодолд автан суухад түүний ээж орных нь дэргэд очоод гарыг зөөлөн атгав.

"Хонгор минь, бие чинь яаж байна?" хатагтай Ян охиноосоо инээмсэглэн асуухад

Хэри зөрүүлэн дөлгөөхөн мишээн "Би зүгээр дээ, ээжээ. Бие минь ярих юмгүй сайхан байна." гэж хариу хэлээд харцаа тайлбарлаж чадамгүй илэрхийлэмжтэй Юүнхо рүү чиглүүлэв.

Ээж нь охиныхоо харцыг анзааран "Эмээ нь бас энд байгаа гэсэн. Өчигдөр тэр аав бид хоёрыг чинь чиний өрөөнөөс гарч байхыг харчихсан юм. Бас тэр чиний энэ өглөөний цайг хүртэл авч өгсөн шүү." хэмээн инээмсэглэн тайлбарлалаа.

Хэри ээжийнхээ хэлсэн эдгээр үгсийг сонсоод бие болон тархи нь хөлдөх шиг л болов.

"Ммн" Тэр юу гэхээ ч мэдэхгүй гацахад азаар хэн нэгэн хаалга тогшсоноор Юүнхо хаалга руу эргэж харлаа.

"Орж болно." Юүнхо тушаав.

Таван хүн өрөөнд орж ирэх ба тэд гар дүүрэн олон төрлийн гоёмсог цэцгийн баглаа, амтат шоколад, сагстай жимс жимсгэнэ барьсан байх нь тэр.

"Юу вэ? Би хараахан үхээгүй байна шүү дээ." Гайхширснаас болж түүний ам татганасаар ийн бодно.

Хэригийн ээж амаа даран гайхсан байхад Юүнхогийн царай барайж, өтгөн хар хөмсөг нь зангирсан байлаа.

Хүргэлтийн хүмүүс авчирсан цэцэг, амттан, болон сагстай жимсээ үлдээн гарч явав. Хатагтай Ян тэдгээр бэлэг сэлтийг шалгахаар очихдоо нэгэн цэцгийн баглаанд өлгөөтэй байсан картыг авлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now