Ян Хэри (24)

3.1K 385 39
                                    


"хмм.... эй дээ хайр гэж, заримдаа үл ойлголцол тохиолдож болох юм. Чи тэгж бодохгүй байна уу?" Хөгшин эмгэн зальхай гэгч нь үг хаях нь тэр.

"Вооа, та намайг харж байна гэж үү?" Хэригийн нүд томрон даруйхан хөгшин эмгэн рүү толгой эргүүлэн харахад өнөөх эмгэн сонсоогүй шинжтэй дуу аялан ажлаа хийж эхлэв. Хэри нэмж асуулт асуух гэж байсан ч дахин өөр газар шилжин ирлээ.

Олон тооны цэргүүд хаа сайгүй тулалдаж, сэлэмний мөргөлдөх хяхтнаан сонсогдох ба сумнууд бүх чиглэлд дээгүүр харвагдаж байх нь тэр. Хэри дайны тайлбарт иржээ.

Тэр Рун Хаог битүү цусанд будагдсан хуягт өмсгөлтэйгөө тулалдаж байхыг олж харлаа. Гэхдээ сайн ажиглан харвал залууд ямар ч шарх бэртэл үзэгдсэнгүй. Зөвхөн галзуурсан бух шиг нүд нь улаанаараа эргэлдэж, улаан цус дуслах илдээ эргүүлэн далайж үхсэн цогцсуудыг овоолж байлаа. Энэ газар бүхэлдээ үй олноор үхсэн хүмүүсээр дүүрчээ. Дайны дараа түүний цэргүүд дайсныхаа цогцсыг бүгдийг нь цуглуулан шатаах аж. Харин хүнд шархдаж, гэмтсэн өөрсдийн цэргүүдээ эмчлэн боож, гэр бүлд нь аваачиж байв.

"Хао Ни, харж байна уу, би чиний өшөөг авч байна. Надад өшөө жоохон л цаг өгчих, тэгээд би чамтай хамт байх болно оо." хэмээн Рун Хао өөртөө бувтнана.

Хэри үнэхээр юу болоод байгааг огтхон ч ойлгож өгөхгүй байлаа. Бүхий л хугацаанд Хао Ни, Рун Хао хоёрын харилцааг бодитоор хажуунаас нь ажигласан шүү дээ. Хунтайж Хао Ниг оршин тогтнож байгааг ч анхаардаггүй мэт харагдсан. Хурим хийснийхээ дараа түүнтэй ганц удаа ч болов уулзаж байгаагүйн батална. Оройн зоогны үеэр бүсгүйг сүнс мэт хандаж, хоромхон зуур ч харцаа тогтоож байгаагүй. Хао Ниг хүндээр өвдөн халуурч байхад түүн дээр зочлох, халамжлах юу ч хийгээгүй.

Гэтэл одоо яагаад нас барсан хойно нь харуусан гашуудаж, өр өвтгөм үг хэлээд байгаа юм бол? Хэри энэ үл ойлгогдох учир битүүлэг газар бүхнийг ажиглаж байсан ч одоо түүнд утгыг тайлах тоо томшгүй олон асуулт овоорон үнэхээр бүх зүйлийг харсан эсэхээ гайхаж орхив.

Хэри дахин өөр нэгэн газар шилжигдэн ирлээ. Эргэн тойрноо харвал тэр ордонд буцаж ирсэн бололтой.

Рун Хао хаан эзний өндөр сэнтийд тухалсан байх бөгөөд түүний урд цагаан өмсгөлтэй этгээд шалан дээр өвдөг сөгдөн сууж байх нь тэр. Тэрхүү хүн хөрш орны гүнж буюу хунтайжийн албан ёсны гэргий аж.

"Чи надад яаж ингэж хандаж чадав аа?" хэмээн гүнж уурлан хашхирна.

Рун Хао тайган руу харан гараа зангаж унших дохио өглөө.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now