7. Ши Жин Нуан

2.9K 310 18
                                    


Тэхваныг ирэхэд Хэри бодлоосоо салав.

"Ямар нэгэн юм олж мэдээ юу?" гэж Канжүн асуухад

Тэхван толгой дохин "Бидэн рүү дайрсан хүмүүс хөрш улсаас гаралтай бөгөөд Шинци Жэ овог гэдэг нь гарцаагүй." хэмээн хэлэв.

Хэри тэр дороо одоогийн нөхцөл байдлыг цэгнэж эхэллээ. Энэ түүхэнд эмэгтэй гол дүр хөрш зэргэлдээ улс оронд нууц мэдээлэл задруулж байжээ. Дурдах ёстой мэдээжийн нэг зүйл нь тэр хэзээ ч орчин үеийн мэргэн санааг өөрийн эх орондоо хуваалцдаггүй. Ингэснээр энэ ертөнцийн түүх улам төвөгтэй болж байгаа хэрэг.

Хэри хөлсний алуурчдын нэг рүү алхан очоод гарыг нь шалгав. Түүний таамагласаар үнэхээр тэмдэгтэй байсан ч гэхдээ энэ нь эмэгтэй гол дүрийн зохион бүтээсэн тэмдэг биш байлаа.

"Юу болоод байна аа?" Хэри гайхан бодно.

Тэр ч байтугай тэдний сэлэм, сумыг шалгаж үзэв. Эмэгтэй гол дүртэй холбоогүй гэдэг нь тодорхой болчих шиг боллоо.

Хэри шуудхан титэмт хунтайж руу харан "Тэд намайг хаана байгааг яаж мэдсэн юм бэ?" хэмээн үндэслэлтэй ухаалаг асуулт асуулаа.

Канжүн ч мөн түүнтэй ижил зүйл бодож байв.

"Тэхван эрчүүдээ шалга. Бидэнд тагнуул байгаа бололтой." хэмээн тэр дүүдээ хандлаа.

Тэхван цэргүүдтэйгээ ярилцахаар явж, тэдэнд тушаал өгөх ажээ.

Хэриг зогсож байхад түүн дээр нэгэн цэрэг хөлөрч амьсгаадсаар ирэв. Тэр цэрэг Хэригийн бүх эд зүйлсийг авчирсан байх аж. Бүр майхныг ч үүрчихсэн харагдана.

Хэри юу хэлэхээ ч мэдэхгүй гайхшран амаа ангайн "Үгүй ээ, яагаад миний майхныг үүрчихсэн байдаг билээ?" хэмээн бодоход

Канжүн түүний эрүүг дээшлүүлж амыг нь хаагаад "Би тэднээс майхныг чинь авчрахыг асуусан юм аа. Бид өөр газар байрлана. Туулах зам одоо ч урт байна. Хэрвээ чи өмнө нь надтай хамт бэлтгэл хийдэг байсан бол цэргийн хуаран руу явахад бидэнд ямар ч асуудал гарахгүй байх байлаа. Учир нь чи хэтэрхий удаан болохоор хоёр хоног шаардлагатай болох нь."

Канжүнийг нухацтай бөгөөд шоглон хэлэхэд Хэри хөмсгөө байдгаар нь атируулав. Тэр ханхүүгийн дагзыг хүчтэйхэн шиг алгадаад авахыг хүснэ.

"Эрхэм дээдэс минь. Таныг Чингонг гэж нэрлэдгээс хойш яагаад намайг үүрээд явчхаж болохгүй гэж?" гэж Хэри өдөх маягтай асуув.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now