11. Сүүлчийн даалгавар

3K 466 46
                                    


"Өгөгдөлд хөндлөнгөөс оролцож байгаа гаднын хүч байна. Урьд өмнө нь ийм зүйл хэзээ ч болж байгаагүй." хэмээн хүн роботын хоолой нэмж дурдав.

Хэри хоол бүрээсээ тавган дээр хичээнгүйлэн чимэглэн тавих Чанминыг харлаа. Бүх зүйл гайхмаар хувьсаж байна. Гаднын хүчин зүйл нь Чанминыг өөрчлөхөд хүргэсэн гэж систем хэлээд байгаа юм болов уу? гэх мэт олон асуулт түүний толгойд эргэлдэнэ.

Чанминтай олон удаа нүүр тулж, үхэхийг ч үзсэн түүний хувьд ичих биеэ барих асуудал байсангүй. Хэри гоёмсог шаазан тавган дээрх шүлс урсгам хоол хачрыг санаа зовохгүйгээр идэж ууж эхлэв. Инээмсэглэлээ нүүрнээсээ салгаж чадахгүй жаргалтай гэгч нь суух залууд анхаарлаа ч үл хандуулах аж. Хэри энэ үеийг аз завшаан, аз жаргал болгохыг хүсэв. Идэх зүйлсэд ямар буруу байв гэж. Хэрэв одоо өрнөж буй бүх зүйл маргааш гэхэд зүгээр л хий хоосон зүүд төдий болчхыг ч хэн мэдэх билээ.

Хэри амтат махаа хачиртайгаа таатайн аргагүй зажилна. Ширээний эсрэг талд нь суух Чанмин түүнд ичингүйрэх шинж үзэгдэхгүй байгаад гайхаж байлаа. Мөн түүнээс айж үргэхгүй байгаад нь бас түүнд зориулж бэлдсэн хоолыг нь амтархан идэж байгааг харах сайхан байв. Үүнээс болоод тэр инээмсэглэлээ ч удирдаж чадахгүй гэрэлтэнэ. Түүний зан байдал нь тэс өөрчлөгдчихсөн. Одоо тэр урдаа байх эмэгтэйг биширч байв. Магадгүй багахан харамсалтай зүйлс нь тэр сэтгэл татам үсээ богиносгосон байгаа нь байх, гэхдээ мэдээж гоо үзэсгэлэнг нь бууруулаагүйгээс гадна илүү залуухан харагдуулдаг болжээ.

Өнөөг хүртэл тэр түүнийг Ян Хэри гэдэгт итгэж чадахгүй явсан. Тиймээс өглөө нь Хэригийн шөнө ашиглаж байгаад орхисон аягыг аваад тэр даруй ДНХ-ийн шинжилгээ хийлгэхийг туслахдаа тушаасан юм. Яаралтай шинжилгээний хариу нь эерэг гарсан ч, түүнд итгэж чадаагүй. Дараа нь тэр урьд шөнө машинд үлдсэн Хэригийн үсийг олоод дахин шалгалт хийлгүүлжээ. Дахин эерэг гарсан. Түүний ДНХ-ийг эцэг, эхийнх нь ДНХ-тэй харьцуулахыг өөрийн харьяат лабораториос тусгайлан шалгаж өгөхийг хүсэв.

Өглөө үр дүнг нь уншаад тэр үг дуугүй болсон. Үнэхээр тэр ямар ч эргэлзээгүй Ян Хэри гэдэг нь батлагдсан хэрэг. Түүний урьд арав гаруй эерэг гэсэн шинжилгээний дүгнэлт эгнэгдсэн юм. Яг ийм байдлаар өөрчлөлт тохиолдож болохыг тэр итгэж чадахгүй байсаар. Туяхан, эмзэгхэн байсан тэр эмэгтэй одоо мэргэжлийн нэгэн шиг зодолдож чадна. Ичингүйрэн хацар нь улайдаг байсан эмэгтэй одоо яг л махчин араатан шиг болсон.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now