10. На Лена

3.8K 348 18
                                    


Тэкён эхнэртээ уучлуулах боломж олохын тулд дараа нь ямар алхам хийхээ боловсруулж байлаа.

Түүнийг ширээнийхээ ард суугаад бодол болон сууж байх үед Кэти түүний харшид зочлон ирээд албан өрөө рүү нь алхаж байв. Шөнийн цагаар цус сорогчдын дэргэд ирж зүрхлэх цорын ганц хүн нь тэр юм.

Кэти харш дахь хамгаалагч, Тэкёны туслахуудын анхааруулгыг огт тоолгүйгээр шуудхан түүний өрөөг зорино. Тэр энэ цайзад бол дээд зэргийн хүндтэй зочин л гэсэн үг. Учир нь Тэкён өмнө нь хүмүүстээ түүнийг хүндэтгэж байхыг захисан юм. Кэти урт хонгилоор алхсаар хаалгыг нь тогшилгүйгээр шууд онгойлгон орлоо.

"Тэкён...Өө, сайн уу? Никкүн" гэж хэлээд Кэти өмнө нь түүнийг биширч дурлаж явсан хоёр царайлаг эрийг харав. Түүний энд ирсэн шалтгаан нь Тэкёны тусламжийг авах гэжээ. Тэр удахгүй Чансонтай гэрлэх гэж байгаа бөгөөд хуримын ёслол дээрээ хийхийг хүссэн зүйлийг нь Чансон зөвшөөрөхгүй байгаа юм. Ихэвчлэн Кэти Чансонтой тэмцэлдэх бүртээ Тэкёны тусламжийг авдаг.

Никкүн түүнийг хараад хөмсөг зангиджээ. Тэр түүнийг толгойноос хөл хүртэл хараад Ханитай харьцуулав. Энэ гүнж үнэхээр үзэсгэлэнтэй боловч хөх нь Ханигийнх шиг том биш, бас Ханигийн S хэлбэрийн халуухан биетэй харьцуулахад туранхай юм. Кэти эрх нялуун, тунимтгай бол Хани зальтай, үнэнч, шулуухан зантай. Бас Кэти нялх хүүхэд шиг уйламтгай бол Хани өөрийгөө хамгаалж чадах хүчирхэг бөгөөд төгс эхнэр болж чадах нэгэн. Магадгүй Кэти төгс уруултай байж болох ч Никкүн Ханигийн бамбагар уруулыг илүүд үзнэ. Түүний зөөлөн уруулыг санах төдийд л Никкүний сэтгэл хөдлөл ихсээд ирэв. Тэдний уруул нийлэх мөчид тэр өөрийн эрхгүй донтож шүүрс алдан гиншсэн. Тэр түүнийг илүү ихээр хүссэн. Гэхдээ үүнээс илүү нь Никкүн тэр зүйлд яарахыг хүсээгүй юм. Ханиг өөрт нь сайн дураараа өөрийгөө өгөхийг нь хүлээхийг хүссэн хэрэг. Анх удаагаа л тэр хүлцэнгүй хандаж эмэгтэйг бэлэн болох хүртэл хүлээхийг чин сэтгэлээсээ хүсэж буй нь энэ байв.

Тэкён Кэтиг сонсоод түүн рүү ширтэнэ. Түүний мэдэрч буй зүйл нь Кэтиг багалзуурдахыг хүсэх аймшигтай сэтгэл хөдлөл байлаа.

Өмнө гүнж сэтгэл татам санагддаг байсан бол одоо юу ч алга. Хэригийн ярьсан зүйлийг санахад Тэкёны омог уур оргилоод ирэх нь тэр. Энэ эмэгтэйгээс л болж эхнэр нь үл тоомсорлогдож, доромжлогдож, чичлэгдсээр байсан шүү дээ.

"ГАР!" Гэнэтхэн тэр Кэти рүү ууртайгаар хашхирав.

Кэти түүнийг хашхирахыг сонсоод түүн рүү алхаж байснаа зогслоо. Таг гацаад гайхан балмагдаж орхисон юм. Урьд нь хэзээ ч түүн рүү хэн нэгэн аймшигтайгаар хашхирч байгаагүй. Ялангуяа Тэкёныг хэзээ ч ийм үйлдэл гаргана гэж бодоогүй байх.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now