3. Ши Жин Нуан

3.1K 335 10
                                    


Тэр хүүхэд танил юм шиг мэдрэгдэж байлаа. Хэри хэнтэй адил болохыг нь бодно. Түүний хэлний үзүүр дээр тэр гээд тогтчихоод байгаа ч амнаас нь гарч, толгойд нь сууж өгөхгүй байв.

"Жин чи зүгээр үү?" гэж өсвөр насны хүү дахин асуухад Хэри бодлоосоо салав.

"Өө, би зүгээр ээ." гэсээр Хэри цоглог хэлээд босож зогслоо.

"Дахиад л бүдэрчихсэн. Бас яаж байгаад гол руу уначихдаг байна аа? Нас бие гүйцсэн хэрнээ одоо болтол өөрчлөгдөөгүй. Чи яг охин шиг үнэхээр болхи." өсвөр насны хүү баясалтайн аргагүй шооглон хэлэх аж.

Хэри урдаа зогсох хүүхдийг дээрээс нь доош гүйлгэн ажигласаар дүгнэлт хийнэ. Хар нөмрөгтэй уламжлалт хувцас өмссөн. Тэр өөгүй толигор арьс царайлаг царайтай, бас өсөж том болохоороо гарцаагүй олон эмэгтэйчүүдийг хуйлруулах халуухан эр болох нь тодорхой харагдана.

"Хөөе, Жин дахиад сэрүүн зүүдлээд эхэлчхэв үү." гэсээр тэр нүдээ бүлтийлгэн инээлээ.

Хэри биеийн ой санамжийн ачаар энэ залуу хүүхдийг титэмт хунтайж гэдгийг мэдэв. Хэри бие махбодын эзний түүнд үзүүлэх хариу үйлдлийг сайтар хуулж аван дуурайлаа.

"Эрхэм дээдэс минь, би танд яаж туслах вэ?" хэмээн Хэри хүндэтгэлтэйгээр асуухад

"Чамайг өөрийгөө гол руу шидсэн гэж сонсоод шалгахаар ирсэн юм." гэж Канжүн дооглов.

"Аёо, титэмт хунтайж энэ хүртэл жирийн нэг зарцыг харахаар ирсэн гэдэг ямар нэр төрийн хэрэг вэ." хэмээн Хэриг хэлэхэд

Канжүн санаа алдаад "Ядаж л чи зүгээр байна. Чи үнэхээр болхи юм аа. Ингэхэд бид яагаад хамт бэлтгэл хийхгүй байгаа юм бэ? Хүлээгээрэй, одоо би аавтай чинь хамт бэлтгэл хийх болохоор надтай нэгд. За юу?!" гээд инээмсэглэв.

Хэри толгойгоо гилжийлгэн "Надад бэлтгэл сургуулилт хангалттай шүү дээ." гэхэд

Канжүн хөхрөн "Чи илүү сайжрах хэрэгтэй!" гэж хэлээд түүний гарыг атгаад татах гэж байснаа зогслоо.

"Гараа хараач! Яг охиных шиг зөөлхөн гээч." хэмээн доромжлох янзтай хэлэхэд Хэри гараа зангидлаа.

"Эрхэм дээдэс минь. Би хийж буй зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Ном бол миний хүч чадал, бас аавын дэргэд таны хийж байгаа зүйлийн үндэс суурь нь гэж бодож байна." Хэри маадгар гэгч нь мушилзан хэлэв.

Тэр өөрт нь хэрэггүй ч аль хэдийн тулааны урлагийн талаар хангалттай өргөн мэдлэгтэй болсон юм. Мөн анх түүний сонирхлыг татаж, мэдэхийг хүссэн зүйл нь энэ эрин үеийн талаарх байв. Ард иргэдийн амьдралын хэв маяг гээд бүх зүйлийг мэдэхийг хүссэн. Ялангуяа орон нутгийн хоолны уламжлалыг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now