2. А Ми

3.2K 419 49
                                    


Хэри одоогийнх бол А Мигийн тав дахь шийтгэл болохыг саналаа. Тэр хажуудаа суух биеийн эзнийг өсгөж өндийлгөсөн авга эгч гэж нэрлэх нүүрэндээ багахан үрчлээтэй хөгшин эмэгтэйг харав.

А Ми бол өнчин олдогдсон хүүхэд. Түүнийг бага балчир байхад хөгшин эмэгтэй эмийн ургамал болон хүнсний ногоо түүхээр ой руу явжээ. Тэр өөрийн нутаг дэвсгэр дээр өвс ургамал түүж явахдаа нялх хүүхдийн уйлах дуу сонсож, дууг дагасаар өндөр сүрлэг бутан дундаас уйлж буй алтан торгон хөнжлөөр өлгийдсөн нялх хүүхэд олсон юм. Тэр үед хөгшин хатагтай эр нөхрөө алдаад удаагүй байсан бөгөөд өөрт нь хань болохоор явуулж буй бурхны бэлэг мэт үзэн одоогийн залуу мастерын эцгээс бяцхан охиныг харж хандахыг гуйж, зөвшөөрүүлж чадсан. Хатагтай түүнийг өнчин гэж үзэлгүй өөрийн төрсөн үр мэт халамжлан өсгөсөн бол А Ми түүнийг авга эгч гэж үзэн өсжээ. Гэхдээ А Мигийн жинхэнэ гэр бүл, угсаа гарвал нь тодорхойгүй юм.

Хэри бие махбодын дурсамж бүхнийг нягталсаар тайван гэгч нь хооллоно. Гараа хөдөлгөх бүрд бугуй нь хөндүүрлэж, хөл нь янгинах аж. Олон хоног өлсгөлөн байснаас болж бие нь хоол руу тэмүүлэх авч Хэри өлсөхөө үл тоон тайван удаанаар сайтар зажилж идэж байв.

"А Ми, авгыгаа ганцхан удаа сонсооч. Залуу мастер гэдэг хайхрамжгүй хандаг зүйл биш бас тэр шинэ охин ч тэр, чи тэднийг оролдох хэрэггүй. Тэр охин маш сайн хамгаалагдсан, гэрлийн бүлгийн хамгийн нэр хүндтэй, чадварлаг шавь. Би чамайг И Фанд сэтгэлтэй гэдгийг ойлгож байна аа, гэхдээ А Ми.... хаа! Зүгээр л мастерыг гэх мэдрэмжээ март!" хэмээн хөгшин эмэгтэй өрөвдөлтэй харцаар арга ядсан аястай учирлаж хэлэв.

"За." гээд Хэри толгой тохих ба авгынхаа хэлсэн зүйлсийг ойлгосон ч нухацтай хүлээж авалгүй гагцхүү гар дахь хэт том бүдүүн модон савхаа яаж эвтэйхэн барихдаа анхаарч байлаа. Өлбөрч үхэхийн даваан дээр байсан учраас хамаг анхаарал нь будаагаа аятайхан савхдаж идэхэд төвлөрчээ.

"А Ми, намайг сонсож байна уу?" гэсээр хөгшин эмэгтэй асуухад Хэри түүн рүү харалгүй "Тийм." гэж хариулангаа савхаа мах руу сунгалаа.

"Новш." Хэри махаа ам руугаа явуулж байхдаа унагааж орхиод амандаа аяархан хараав. Түүний гар савх барихад, бүр жоохон л хөдөлгөхөд хөндүүрлэн өвдөж байгаа ч ходоод нь хоол нэхэн орилж, гэдсийг нь зулгааж байхад хамгийн чухал нь идэх болоод байв.

Хөгшин эмэгтэй гайхшран түүн рүү харна. Үргэлж хэрэг тарьж, ёс журам эрхэмлэдэггүй охин нь одоо энгийн хоол идэх ёсыг сайтар баримталж, зохистой хооллож байх нь тэр. Энэ удаа бол тэр өлссөнөөс болж догшин авираа гаргаж, ёс зүйг умартан ам руугаа хоолоо үхэн хатан чихэж идэх байх гэж бодсон юмсан.

Зургаан аяга будааны ард гараад Хэри идэхээ болин хөгшин эмэгтэйн тайлбарлаж боломгүй жигтэй царайтай харц туллаа.

Хэри яахаа үл мэдэн том нүдээ цавчлан харахад хөгшин эмэгтэй хөнгөн инээмсэглэн толгой сэгсэрч, Хэри ч мөн даган инээмсэглэв.

"За за, маргааш чи эндээс гарч болно. Бас энэ газар хүйтэн болохоор би чамд хөнжил авчирсан." Хатагтай ийн хэлээд сагсныхаа ёроолоос хөнжил гаргаж ирснээ, "Маргааш гэртээ уулзацгаая." гээд дээш босон явах гэж байхад Хэри түүнийг дуудан зогсоолоо.

"Авга эгч Фэй, баярлалаа." тэр талархлаа илэрхийлэн чин сэтгэлээсээ инээмсэглэв.

Хөгшин эмэгтэй түүн рүү харан сэтгэл амарсан дулаахан инээмсэглэл тодруулаад шидийн хүчээр онгойсон агуйн хаалгаар гарч явлаа. Шоронгийн харуул гаднаас нь хаалга хааж, Хэри хүйтэн чийгтэй агуйд ганцаар үлдэх аж.

Түүний шагай хавдаж, холгосон байсан ч тэр сунгалтын болоод хөнгөн дасгал хийж эхлэв. Тэгээд нүүрэнд нь тэр даруй том инээмсэглэл тодрох нь тэр. Гайхалтай нь түүнд Жаслины ур чадвар, мэдлэг шингэсэн бололтой. Ийм чадвартай байхад энэ ертөнцөд өөрийн байр сууриа хангалттай өөрчилж чадах биз.

Хязгаартаа хүртэл дасгал хийсний дараа тэр унтахаар боллоо. Хөгшин эмэгтэйн авчирч өгсөн дулаахан хөнжилд ихэд сэтгэл хангалуун байв. Хэри хөнжлийнхөө талыг дэвсгэр болгон талыг нь нөмөрч өөрийгөө бүрэн ороон агуйн таазыг харан хэвтэхдээ бие эзний дурсамжийг дахин нягталж эхлэв.

Бас тэр эмэгтэй гол дүрд хамаардаг энэ ертөнцийг бүтээгчийг магтахыг хүслээ:

А. Ялан дийлэгдэшгүй агуу их хүч чадал.
Б. Эмэгтэй гол дүр хаана нь ч явсан хайрлагдана.
В. Чухал дүр болгон түүнийг эрхэмлэж, үнэлдэг.
Г. Тэр хүнд хэцүү зүйлийг туулж, саад тотгорт өртдөг байж болох ч тэдгээр саад бэрхшээлийг амархан гэгч нь ялан дийлж чадна.
Д. Тэр өөрийг нь хамгаалах хүчирхэг араатантай.

Тоочих тусам жагсаалт барагдашгүй их болох нь нотлогдон цааш үргэлжлэх шинжтэй.

"Систем тэнд байна уу? Би энэ дэлхийд онцгой хүч чадал эзэмшиж болох болов уу?"

"Өршөөгөөрэй хөтчөө, бид зөвшөөрч чадахгүй нь, та даалгаврынхаа дүрэмд захирагдах ёстой учраас өөрөө өөртөө найдах хэрэгтэй. Бид танд тусалмаар байгаа ч чадахгүй." хэмээн хүн роботын хоолой хэллээ.

Хэри санаа алдаад барзгар хар агуйн оройг харсаар төлөвлөгөө гаргав. Юуны өмнө тэр эхлээд сайтар амарч, тамир тэнхээгээ сэлбэх хэрэгтэй.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now