14. Ши Жин Нуан

2.9K 294 14
                                    


Эзэн хаан гэнэт дуудав.

"Ши Жин"

Хэри босоод эзэн хааны өмнө очиж, нэг өвдөг дээрээ сөгдөн "Эзэн хаан урт наслаг." гэсээр ёсорхов.

"Би чиний ач буяныг сонссон. Ши Жин, миний хүү та хоёр бага балчир наснаасаа хамтдаа өссөн тул эхлээд би чамд хийсэн гавьяаг чинь үнэлэн 'Залуу жанжин' цолыг олгож байна. Бас одоо чи миний хүүгийн сүйт бүсгүй болж байгаа юм!" хэмээн Эзэн хаан зарлах нь тэр.

Эзэн хаан энэ асуудлыг хүүгээсээ мэдэж байсан бөгөөд хүүтэйгээ хэлэлцэхэд Хэритэй гэрлэх талаар ямар ч эсэргүүцэл байгаагүй тул агуу жанжны охинтой ураг барилдуулж хүчээ бататгах сайхан боломж олжээ. Хэри эзэн хаанд талархсанаа илэрхийлсний дараа суудал руугаа буцан очив.

Хэригийн ээжээс авахуулаад хүн бүр цочирдон уулга алдацгаах аж. Харин энэ мэдээг дуулаад ихэд баярласан цорын ганц хүн нь титэмт хунтайж юм. Удаан хугацааны эцэст тэр Хэриг хэзээ ч алдаж чадахааргүй хамгаалж чадах боллоо шүү дээ.

Нэгэн өндөр хэргэм зэрэгтэй албан тушаалтан босож ирэх нь тэр.

"Эрхэм дээдсээ! Жанжин охиныхоо хүйсийн талаар худал хэллээ. Хуульд зааснаар гэр бүлээр нь хаант засаглалын өмнө худал хэлснийг нь шийтгэх ёстой." гэсээр өнөөх эрхэм албан ёсоор тунхаглан айлдав.

Бусад сайд түшмэдүүд хэлэлцэж эхэллээ. Зарим албан тушаалтнууд толгой дохин зөвшөөрч байхад зарим нь өөрсдийн үзэл бодлыг үргэлжлүүлэн мэтгэлцэж байв. Жанжин болон түүний эхнэр өөрсдийгөө зөвтгөх гэж юу ч хэлсэнгүй, гэхдээ нэгэн жанжин тэдний гэр бүлийг хамгаалахаар иржээ.

"Эрхэм дээдсээ! Манай жанжны хийсэн буруу зүйл одоо хамаатай гэж үү? Тэр болон түүний охин дайсныг амжилттай дайрж, өвдөг сөгдөн мөргүүлсэн бус уу. Энэ өдөр бол албан ёсны тэмдэглэлт баяр юм. Бид хэчнээн хүчтэй гэдгээ дэлхийн улс гүрэн бүрт харууллаа! Үүний үр дүнд тэд бидэн рүү довтлох алхам хийхээр төлөвлөхийнхөө өмнө дахин сайтар бодох болно. Би залуу жанжныг хэрхэн дайсныг ялж, хөрш зэргэлдээ тосгодод хэрхэн тусалсан тухай ач тусыг нь сонссон билээ. Эрхэм дээдсээ! Та сайтар тунгааж үзнэ үү."

Тэрээр ийнхүү айлдсанаар сайд түшмэдүүдийн дунд дахин маргаан дэгдээж орхив. Эзэн хаан бүхий л хугацаанд чимээгүй суусаар тэвчээртэй нь аргагүй сонордож байлаа. Тэрээр тэдний хэрүүл маргаан өндөрлөхийг хүлээх аж.

Титэмт хунтайж суудлаасаа босож явсаар Хэригийн хажууд суув. Түүний гэнэтийн үйлдэл хэтэрхий ил тод байсан учир хүн бүр харсан зүйлдээ гайхшран амаа ангайж, ялангуяа бүсгүйчүүд ихэд цочирдон мэлтэлзэх нь холгүй сууна. Орчин тойрон хэсэг хором нам жим болж тэд амаа ангайсан чигтээ гайхшран титэмт хунтайжийг ажиглах ажээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now