10. Ван Люси

4.5K 407 5
                                    


Энэ өглөө Жоншин өөрсдийн компани руу түрүүлэн явах бол Хэри хүүхдүүдээ үнсэж, тэвэрч, мөн ахин үнсэж, тэвэрч байлаа.

Дараа нь тэр ууган хүү Тэүгээ онгоцны буудал дээрээс тосож авахаар явав. Тэү өдгөө 19 настай бөгөөд тэрээр өөр хотод бизнес аялал хийхээр явсан ба компани хэрхэн удирдан зохион байгуулах талаар суралцаж байгаа билээ. Жоншин, Хэри хоёр хүүхдүүддээ залуу насандаа хэрхэн мөнгө олох талаар зөвлөгөө өгдөг. Мөн тэднийг болзолгүй нөхцөл байдалд санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг билээ. Тэд багаасаа бизнес эрхэлж буй хүүхдүүдээрээ туйлын их бахархдаг аж.

Хэри Тэүг нисэх онгоцны буудлын хаалгануудын нэгнээс гарч ирж байгааг хараад гараа даллав. Тэр том том алхлан хүү рүүгээ очоод тэвэрч, хацар дээр нь үнсэн түүнийг ичээж орхилоо. Эргэн тойронд нь байх эмэгтэйчүүд тэдний үйлдлийг хараад инээлдэх нь тэр.

"Ээж ээ" гэсээр Тэү хацар нь улайсаар хэлэх нь үнэхээр ичиж байгаа бололтой.

"Авв, миний царайлаг залуу хэдийн иччихлээ" хэмээн Хэри хүүгээрээ тохуу хийх аж.

Зарим залуу бүсгүйчүүд түүний үгийг сонсоод улам их хөхрөлдөн инээлдэж эхэлнэ.

Хэри, Тэү хоёр нисэх онгоцны буудлаас гараад машиндаа суун шууд компаний зүг хөдөллөө.

Тэдний машин компаний урд хүрч ирэхэд Хэри хүүгээ хараад хацрыг нь барин зөөлөн илэх аж.

"Хонгор минь, аавдаа миний өмнөөс сайн уу? гэж хэлээрэй! Бас өөртөө сайн анхаарал тавьж, өдөр бүр хоолоо сайн идэж байгаарай! гэж хэлнэ шүү!" хэмээн Хэри сулхан мишээл тодруулсаар хэлэв.

"Та зүгээр үү, ээж ээ?" гэж Тэү асуулаа.

Тэр ээжийнхээ ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч байв. Харин Хэри толгой сэгсрээд бүх зүйл сайхан байгааг хэлэх аж. Тэр бараг л нулимсаа урсгах гээд арай хийн залгаж, хоолой дээр нь тэглээд юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.

Тэү ээжийнхээ хацрыг үнсээд гар далласаар машинаас буух бол Хэри шуудхан хөдөлгүүрээ асаан явах нь тэр. Хэри яг л хагарахын ирмэгт байсан юм. Тэр жолооны хүрдээ чангаар атган нулимсаа горхи мэт урсгаж байв.

Компани дээр. Хатагтай Хэжин тэнд ажиллахаа больсон бөгөөд тэрээр эдийн засгийн GAIN корпорацын хамтын ажиллагааны төлөөлөгч ноён Хаылтай гэрлэсэн юм. Тэр залуу Жоншины бизнесийн хамтрагч байсан. Мөн тэд хоёр хүүхэдтэй.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin