3. Сүүлчийн даалгавар

3.2K 443 36
                                    


Өглөө нь Хэри эртлэн босож, өдрийн эрч хүчийн эхлэлийг тавин шүршүүрт ороод урьд шөнө угааж тавьсан ахынхаа бэлтгэлийн өмд, цамцыг хослуулан өмсчхөөд зурагтаа асаав. Мэдээний гарчгууд хүлээж байсан шиг нэрлэгджээ. Мэдээж түүний гэр бүлийн тухай байсан хэрэг. Тэр зурагтын урд буйдан дээр лагхийн суугаад мэдээнд анхаарлаа хандууллаа.

"Ян аж ахуйн нэгж нэг өдрийн дотор дампуурлаа. Тэд энэ өглөө дампуурлаа зарлаад байна. Бид тэднээс сурвалжилга авахаар хичээж байгаа боловч одоогоор тэдний харшаас хэн ч гарч ирээгүй байна. Тэдний төлөөлөгч болох өмгөөлөгч нь тэдний биет бүх өв хөрөнгө зарагдаж, компанийн ажилчдад нөхөн олговор олгоно хэмээн нэмэгдэв."

Мэдээгээр урсах үгс нь түүнийг баяртайгаар инээмсэглүүлж орхив. Хэри зурагтаа унтраан бушуухан эд зүйлсээ аван дэн буудлаас гарлаа. Дараа нь тэр зайлшгүй хэрэгцээт хувийн нөүтбүүктэй болохын тулд цахилгаан барааны дэлгүүрээс боломжийн үнэтэй нэгийг хайж эхлэв. Бусдын анхаарлыг таталгүй аль болох хяналтын камераас зайлсхийсээр нөүтбүүкээ авсны дараа ирээдүйн төлөвлөгөөнд хэрэг бүхий мөнгө олохын тулд хэд хэдэн алхам хийх аж. Дансаа өндөр нууцлалтай интернет банкны аль нэгэнд холбосон бөгөөд зөвхөн дансны эзэнд л хамаарагдах хаяг байв. Мөнгийг бэлнээр тодорхой дэлгүүрээс эсвэл гадаадад бүртгэлтэй банкнаас авах боломжтой. Банкны гарал үүсэл тодорхой бус, оноогдсон олонд танигдсан нэр хаяггүй бөгөөд зөвхөн нэрээ нууцлахыг хүссэн цөөн тооны хүмүүс нэвтрэх боломжтой билээ.

Ямар нэгэн тохиолдолд хууль бус гүйлгээний мөнгө хаанаас гарсныг олж мэдэх боломжтой боловч гарал үүсэл буюу эзнийг нь олж чадахгүй эсвэл нэлээдгүй хугацаа зарцуулдаг байна. Тэрээр нэг жилийн хугацаанд хангалттай хүрэлцэхүйц мөнгөө сайтар нууцлах нь тэр. Хүн бүр энэ аргын талаар мэддэггүй, мэддэг нь мэдлэг дутмаг байдаг. Зөвхөн хилийн чанадад хууль бус данстай цөөхөн нөлөө өндөр баячууд үүнийг мэднэ. Нууцлалын дор шилжүүлгийн төлбөр нь олон мянган долларын үнэтэй. Хэригийн хувьд амьсгалаа ч хянах шаардлагатай энэ үед ул мөр үлдээж байхаас илүү төлбөрийг цэвэр төлөх нь харьцангуй аюулгүй.

Түргэхэн шиг интернет дансны холболт хийсэн түүний дараагийн үйлдэл нь хамгийн ойр байрлах нууцлал бүхий Канадын жуучлалын төвөөр халхалсан банкнаас их хэмжээний бэлэн мөнгө авах явдал байлаа.

Түүний жүжиглэлт ямар ч өө сэвгүй байх агаад мөнгөө аюулгүй хүлээж авсны дараа салон орж, хайш яайш тайрсан богино үсээ тэгшлүүлэн саарал өнгөөр будаж өгөхийг хүсжээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now