Ян Хэри (20)

3K 350 22
                                    


Дахин нэг удаа, цаг хугацаа хурдтай урагшилж, тэр цэцэрлэгт хүрээлэнд бяцхан охин тоглож байгааг харлаа. Эргэн тойрноо тойруулан харахад хойно нь эртний Хятад орны асар том сүр жавхлант ордон байсанд Хэри ихээхэн алмайрч бас биширч орхив.

"Воав! үнэхээр сүрлэг." гэсээр ордны зүг алхах гэсэнд хөлдчихсөн аятай хөдөлж өгсөнгүй. Гайхшран дахин хөлөө хөдөлгөх гэж оролдовч ер чадахгүй байх нь тэр. Хэри энэ үед зөвхөн тэр бяцхан охиныг дагаж, өчүүхэн зайд ч холдож чадахгүй гэдгээ ухамсарлав. Магадгүй тэр бяцхан охинтой үл мэгдэх шалтгаанаар холбогдсон байж болох юм.

"Рун Хао, нааш ир, энийг чамд." Охин цог золбоотойн аргагүй залуу хөвгүүнд ямар нэг юм өгөх гэж гараа сунгалаа. Залуу хүү түүн рүү хөндий хоосон харцаар харан түлхэж орхилоо. Тэгээд сануулга өгөн зэмлэж эхлэх аж.

"Чи муу мунхаг царай муут! Би яагаад чам шиг гахайгаас юм авах хэрэгтэй гэж? Дараагийн удаа намайг Эрхэм Дээдсээ гэж дууд, эс тэгвээс би хэн нэгэнд чамайг шийтгэхийг тушаах болно шүү! Чам шиг дорд охин намайг нэрээр минь дуудах зохисгүй хэрэг!"

Охин үл итгэн нүдээ томруулан харж байснаа гэнэт уйлж эхлэх нь тэр. Түүний чанга уйлах дуугаар нэгэн ахайтан эмэгтэй яаравчлан ирэв.

"Бяцхан авхай, юу болсон бэ? Яагаад уйлав?" хэмээн эмэгтэй түүний хажууд суун асуухад,

"Тэр намайг мунхаг царай муут гэж дуудсан."

Охин ингэж хэлснийхээ төлөө алгадуулж орхив. Эмэгтэй дээш босоод залуу хөвгүүн рүү эргэн харлаа.

"Эрхэм дээдэс минь, Хао Ниг өршөөж хайрла. Тэр одоо ч бага балчир тул ёс жудаггүй аашиллаа." гэсээр бөхийн уучлалт гуйв.

"Хмп! Дараагийн удаа түүнийг надад ойртуулах хэрэггүй шүү!" Хүү ихэмсгээр ийн хэлээд цааш явах аж.

Хөдөлгөөндөө хязгаарлагдан сүнс мэт байж, юу ч хийж чадахгүй зөвхөн хажуунаас нь ажиглах Хэри уур бухимдалдаа баригдаж байлаа. Тэр залуу хүүг барьж аваад сургамж олгохын үүднээс сайтар өгзгийг нь алгадахыг хүсжээ. Хөвгүүн тун биеэ тоосон танхай бол охин гэнэн цагаан бас өрөвдмөөр санагдав. Бяцхан охин өөртөө тохирсон энгийн хэрнээ дэгжин хувцасласан байх ба сэргэлэн цовоо оч гялалзсан том хар нүд, жижиг хамар, ягаахан уруул гээд тун өхөөрдөм бөгөөд мэдээжийн хэрэг томрох тусам гоо үзэсгэлэн төгс нэгэн болж өсөх нь эргэлзээгүй харагдана.

Охины ээж цэцэрлэг рүү яаран гүйж ирээд түүнийг яагаад уйлж байгааг асуун тэвэрлээ. Өнөөх эмэгтэй түүнд юу болсныг тайлбарлаж өгөв. Охины ээж бүхнийг ойлгосон ч мэгшин уйлах охиноо тэврэн тайвшруулахыг хичээнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now