15. Ши Жин Нуан

3.5K 280 49
                                    


Нарыг золгосоор өглөө болоход Хэри нүдээ нээсэн мөчдөө өөр лүү нь инээмсэглэн ширтэх Канжүнийг харсан юм.

"Эрхэм дээдэс минь, өглөө эрт над руу харвал муу. Тэгээд та миний өрөөнд юу хийж байгаа юм бэ?" Хэриг нүдээ нухлан эвшээлгэн хэлэхэд Канжүн зүгээр л инээмсэглэсэн хэвээр.

Тэр нүдээ бүрэн нээгээд орчин тойрноо харахад түүний буруу байжээ. Энэ Хэригийн өрөө биш байж...

"Юу вэ?... Би хаана байна?" хэмээн түүнийг балмагдан асуухад

"Чи унтаж байхдаа ёстой аймшигтай харагдах юм аа. Шүлс чинь гоожоод л, удахгүй хатан хаан болно гэхэд арай л тохиромжгүй юу, үгүй юу?!" Канжүн түүнийг элэглэн толгойгоо аажуухан сэгсэрнэ. Түүнээр даажигнах нь зугаатай байдаг юм, ингэж тоглолгүй уджээ. Бас цаад санаагаа ч Хэрид ойлгуулж байгаа хэрэг.

"Аах амаа тат!" Хэри бухимдуу хэлээд чилээгээ гарган суниав.

"Байж, ингэхэд бид хаана байгаа юм бэ? Би яаж энд ирсэн юм?" Тэр Канжүн рүү харсаар орноосоо босонгоо асуух аж. Хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол...эцэг нь хамтдаа цай уухыг хүсэж байсан. Хэри тэр явдлыг санаад амаа хий сарталзуулан гацав.

"Вуах, тэр хөгшин эр төлөөсөө төлөх л болно доо!" гэж Хэри бодно. Канжүн ялалтын бахархалтай царай гарган жуумалзана.

Хэри тансаг хээ хуар, гоёл чимэглэлэн унжуургатай цонх руу алхаж очоод зөөлөн нээхэд агуй дотор байгаагаа анзаарлаа.

"Энэ юу вэ?... А-агуй юм уу?" тэр цочирдон Канжүн рүү харав. Ахин цонх руу эргэж харвал өнгө алагласан чамин цэцэгсээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй агуй байв.

"Чи муу гажиг, агуй дотор байшин барьчхаа юу? Итгэмээргүй юм." Хэригийн нүд бүлтрэх шахам томорсон байх ба сэтгэл санаа нь сэргэсэн нь анзаарагдана.

Канжүн түүн рүү харсаар инээмсэглэн зогсож байлаа. Тэр энгийн атлаа үзэсгэлэнтэй хүзүүний зүүлт гаргаж ирэн нүүрнийх нь урд унжуулах нь тэр. Хэри зүүлтийг хараад бишрэх хэдий ч давхар хачин гэгчийн гайхшрал төрөв. Түүний өвөг дээдсийн дамжуулж өгсөн өөрийн ертөнц дээрх хайртай хүзүүний зүүлт шиг нь харагдаж байв.

Тэр нүд салгалгүй ширтсээр, ширтсээр байсанд гэнэт бодол санаанд нь танил дүр зургууд урсан орж ирснээр тэвдэж эхэллээ. Хэсэг хормын дараа түүний бие бүрэн хөлдөж орхих нь тэр. Түүний хувьд маш их үнэ цэнэтэй зүйлийг эргэн санаж байна.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now