6. Ван Люси

7K 432 5
                                    


Хэригийн хувьд зооринд хоригдсон тэр үеэс эхлэн болж буй бүх үйл явдлууд асар хурдтай өнгөрч байгаа бөгөөд гэнэтхэн өөр ертөнцөд амьдарч, мөн бараг л танихгүй эртэйгээ унтчихсан. Гэхдээ түүний өнгөрснөө өөрчлөх агуу хүсэл эрмэлзэл нь хийж болох бүхий л зүйлсийг хийх хангалттай зориг өгч байгаа юм.

"Ээж ээ, аав аа, намайг хүлээж байгаарай!" хэмээн шивнэлээ.

Түүний бодлыг таслан угаалгын өрөөний хаалга нээгдэв. Хэри толгойгоо эргүүлэн угаалгын өрөөний зүг харвал Жоншин бүсэлхийгээрээ биеийн алчуур ороосон байх ба түүний нойтон өтгөн үснээс ус дусалж буй харагдана. Түүний хатуу, тодхон харагдах гэдэсний зургаан булчин дээгүүр сая дуссан усны дусал урсах нь дэндүү халуухан агаад Хэриг шүлсээ хүчтэй залгихад хүргэв.

"Энэ залуугийн бүх зүйл уруу татам, хорхой хүргэм. Тэр маргаангүй Холливудын алдарт царайлаг жүжигчин шиг л юм." Хэриг өөрийн мэдэлгүй бодолд автаж байхад Жоншин удаанаар түүн рүү дөхсөөр доош бөхийн нүүрээ тулгалаа. Хэри түүнээс өөрийн савангийн анхилуун үнэрийг үнэртэнэ. Жоншин урт сүмбэн хуруугаараа түүний эрүүг чимхэн үл ялиг дээш өргөөд эрхий хуруугаараа зөөлөн илэх бөгөөд харц нь булбарай ягаан уруул дээр тогтож байв. Тэгээд аажмаар дөхсөөр өөрийн уруулаа түүний амтлаг уруул дээр буулгаж орхив. Хэри өөрийн эрхгүй нүдээ аньсаар энэ энхрийлсэн басхүү нойтон үнсэлтийг илүү ихийг мэдрэхийг хүснэ.

Харин Жоншин удаанаар үнсэлтээ салгаад "Намайг хяналтаа алдахаас өмнө босож, шүршүүрт орсон нь дээр байх"

Хэри түүн рүү инээмсэглэн толгой дохив. Тэгээд орноосоо өндийн нүцгэн биеэрээ босвол түүний гоолиг бие Жоншины нүдэнд ил боллоо. Хэдий Жоншин цочирдсон ч өөрийгөө арай ядан барин түүнийг үл тоов. Өчигдрөөс хойш түүний царайнд гайхшрал, мөн дахин гайхшрал тодорсоор.

Хэри хөл дээрээ арай ядан тогтон найган алхахад Жоншин писхийн инээх нь тэр. Тэгээд толгой гудайлган өөрийн найзаа өндрөөр үнэлнэ.

Хэри түүн рүү эргэж харан уруулаа хазалсаар угаалгын өрөөний хаалгаа чангахан хааж орхиход Жоншин хурдхан босон өрөө рүүгээ яван хувцсаа солилоо.

Хэри анхааралтайгаар толины өмнө зогсоод тэдний хайр бүтээлцсэний үр дагаварт үүссэн олон шимсэн мөрүүдийг хараад цочролд орох нь тэр.

"Тэр бол араатан" гэсээр амандаа бувтнав.

Түүнийг шүршүүрт орж байх хооронд Жоншин өрөөнд буцан орж ирээд орон дээр суун угаалгын өрөөний хаалга ширтэх ба тэр үедээ орны даавуун дээр цусны толбо байгааг олж харав. Үүнийг харах үед түүний царай бараг л гэрэлтэж байв. Мөсөн хатан өөрт нь ичингүйрсээр нандин зүйлээ өгнө гэж огт төсөөлж ч байгаагүй аж. Энэ үед Хэри угаалгын өрөөнөөс гарч ирэх агаад Жоншиныг орон дээр таатайхан тухлан инээмсэглэн сууж байгааг харлаа. Харин Жоншин түүнийг харахдаа мэлрэх ба алгуур долоовор хуруугаа өөрийн эрүүн дээрээ тавиад эхнэрээ уруу татах дэггүй арга сүвэгчилнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now