5. А Ми

3.4K 416 36
                                    


Түүнийг алхаж явахад хүмүүс түүний тухай хоорондоо хов жив базаж байлаа. Хэриг гэртээ ирэхэд хөгшин хатагтай үүдэнд нь хүлээж байх нь тэр.

"Авга эгч Пэй, та энд юу хийж байгаа юм бэ?" гээд Хэриг сандран асуухад хөгшин хатагтай "Чамайг хүлээж байлаа. Би чамайг бүлгээс явж байгаа гэж сонссон, энэ үнэн үү? Ши Фэн /эмэгтэй гол дүр/ эсвэл залуу мастераас болоод чи явж байгаа юм уу?" хэмээн хурдтай байцаах мэт асуув.

Хэри зүгээр инээмсэглээд түүнийг хөтлөн гэр лүүгээ дагуулан оров.

"Пэй эгчээ, би таны хийсэн бүх зүйлд чин сэтгэлээсээ өртэй." Хэри ингэж хэлээд доош өвдөглөн суун бөхийхөд хөгшин эмэгтэй түргэхэн түүнийг зогсоолоо.

"Пэй эгчээ, та миний талархлын арга замыг хүлээн авна уу. Миний хувьд та бол ээж шиг минь хүн, та үргэлж миний хажууд байсанд би туйлын баяртай байна, бас талархал илэрхийлмээр байна. Эцэст нь одоо би өөрийн явах замаа хайх болсон шүү дээ. Гадаах ертөнцөд туршлага хуримтлуулахын тулд бүлгийг орхин явах хэрэгтэй. Энэ бол миний хүсэж буй зүйл, би өөрөө ингэж шийдсэн юм." Тэр чин сэтгэлээсээ тайлбарлан хэлэх аж.

Хөгшин эмэгтэй нулимс цийлгэнүүлж эхлэв. Охиныг цэцэглэж буй бутнаас олж авсан цаг хугацааг нандигнан дурсаж байв. Тэр түүнийг өрөвдөж, өөрийн нөмөр нөөлөг, далавчин дор өсгөх шийдвэр гаргасан. Эргэн тойрныхоо хүмүүсийн чичлэл, гутаан доромжлолыг үл харгалзан охиноо болгон өсгөсөндөө баяртай байдаг. Түүний хайраар, няхуур хүмүүжүүлсэн гэм зэмгүй хүүхэд аль хэдийн том болжээ. Түүний явах шийдвэрийг мэдэхэд хөгшин эмэгтэйн тал бие замхрах мэт хэцүү байлаа, гэсэн ч тэр охиныхоо бүлэг доторх байр суурийг бүрэн ойлгож байв. А Ми-г хүн бүр харааж доромжилдог, тэр болгонд хөгшин эмэгтэй ч бас шаналлыг мэдэрдэг. Тиймээс магадгүй энэ бүлгийг орхих нь охины хувьд хамгийн сайн зүйл байж болох бөгөөд тэр өсгөсөн ээжийнх нь хувьд түүнд бүрэн дэмжлэг үзүүлэх ёстой.

"Пэй эгч нь ойлголоо." Хөгшин эмэгтэй эргэлзээ, айдсаа үгүй болгож хөнгөн гунигтай инээмсэглэл тодруулан Хэриг чангаас чанга тэвэрлээ. Тэд энэ цагаас эхлэн тус тусын зам мөрөө хөөж, магадгүй дахиж хэзээ ч уулзахгүй байж болох тул сүүлийн удаа хүлээцтэй тайван мөн чин сэтгэлийн яриа өрнүүлцгээв.

Салхитай өглөө Хэри эртлэн сэрж, аяллын үеэр шаардлага болохуйц хувцас, эд зүйлсээ цуглуулах аж. Тэрээр томхон үүргэвч бэлдэж, хэрэгтэй бүхнээ эмхлэн хийнэ. Хоёр дахь эмэгтэй дүр болсон тэрээр түүхэн дэх эгэл жирийн нэгэн дүрээс илүү байсангүй. Эмэгтэй гол дүр өөрт хэрэгтэй үедээ хүссэн зүйлээ гаргаж ирэх онцгой бөгжтэй байсан бол хоёр дахь эмэгтэй дүрд юу ч байхгүй. Мэдээж ихэнх тохиолдолд хоёр дахьчуудыг үнснээсээ улам хүчтэй болж төрдөг галт шувуу адил гол дүрийг өсөн дэвших эсвэл алдаршуулахын тулд золиослогдох хүч чадал дутмаг, хорон санаат зангаараа гишгүүр болж өгөх гэрэл цацарсан аз жаргалтай төгсгөлийн ирээдүй рүү хөтлөх шаталсан чулуу гэж үздэг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now