2. Ван Люси

5.8K 456 4
                                    


'Тог, тог'

Гүн бодолд автах Хэриг хаалга тогших дуу сатааруулсаар тэрээр хоолойгоо засан "Ор" хэмээн хэлээд хаалганы зүг харав.

Хаалга нээгдэн эмэгтэй үйлчлэгч орж ирэх бөгөөд үнэхээр айсан харагдах аж.

"Эзэгтэй, Залуу эзэн таныг үдийн дөрвөн цагт ирж авна хэмээн хэлүүллээ" Үйлчлэгч ийн шивнэх шахам хэлээд түгшүүртэйгээр түүний хариуг хүлээн зогсов.

Тэдний хэн хэн нь чимээгүй байсан хэсэг хугацааны дараа үйлчлэгч охин эзэгтэйгийнхээ ширүүн царайг харахаар толгойгоо удаанаар дээш өргөлөө.

Энэхүү харшид байдаг бүх хүмүүс эзэгтэйгээ ямар бүтэшгүй ааш зантай болохыг мэддэг билээ. Хэрвээ тэр уйдсан бол нүдэнд нь өртсөн тэр хүнээ шууд ажлаас халдаг байна. Гэвч нөхөр нь үйлчлэгчдийг түүний хажууд байлгахын тулд хоёр дахин их цалин өгнө. Их цалин авч болох ч ямар нэгэн буруу үйлдэл хийх эсвэл буруу үедээ эзэгтэйдээ харагдвал ажилгүй болох аюултай.

Харин эсрэгээрээ одоо бол Хэри бүх зүйл хуй салхи шиг болж мэдрэгдэн өнгөрөөд буй өөрийн нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлүүдээ тайвшруулахын тулд маш их хичээж байв. Түүнд өөрт нь тохиолдсон бүх зүйлийг цэгцлэх хугацаа хэрэгтэй байлаа.

Тэр одоо ч өмнөх амьдралынхаа биеийг нь ороосон гинж, аймшигт айдас, тэсвэрлэшгүй өвдөлт, уур хилэн гээд бүгдийг санаж байхад энэ биеийнхээ ч мөн тэр зовлон шаналал, өвдөлтийг давхар мэдэрч байгаа нь түүнд үнэхээр хэцүү байх аж.

Тэгээд Хэри өөрийг нь түгшүүртэйгээр хүлээж буй үйлчлэгч рүү харан "Ойлголоо, ноён И-г ирэх үед надад мэдэгдээрэй!" хэмээв.

Сандарч чичигнэн зогсож байсан үйлчлэгч уурлаж, зандарсан өнгө аясыг мэдрээгүй учир тэр дороо тайвширсаар өрөөг орхин гарлаа.

Хэри эдгээр амаргүй сэтгэл хөдлөлүүдээ барихыг хичээж байгаа боловч санаснаар бололгүй нүдэнд нь нулимс цийлгэнэн түүний гуяан дээр дусах аж. Түүний мэдрэмжүүд нь идэвхтэй дэлбэрч буй галт уул мэт оргилон ундарна.

"Ээж ээ, аав аа, ах нар, дүү нар минь намайг үнэхээр уучлаарай. Та нарыг тэр их зовлонд унагаачхаад орхиж явсанд. Би эргэн очоод ахин хэзээ ч та нартаа зовлон бэрхшээлийг туулуулахгүй мэдгээ амлъя. Ээж ээ, би зүгээр л таны үгийг сонсох хэрэгтэй байсан юм. Би тэдгээр залуучуудтай орооцолдохгүй хэрэггүй байсан юм. Намайг үнэхээр уучлаарай...үнэхээр уучлаарай" Хэри буруугаа хүлээн зөөлнөөр хэлж байлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now