3. Жаслин

3.5K 330 1
                                    


Хэри агуйгаас гарахад харсан зүйл нь түүнийг алмайруулж орхив. Наран мандах улаан шаргал туяа нь ширэнгэн ойн моддын навчинд буусан шүүдрийн дуслуудыг гялалзуулж эргэн тойрноо диваажин мэт үзэсгэлэнтэй харагдуулна. Хэри аянд гарахаасаа өмнө энэхүү бахадмаар үзэсгэлэнт газрыг хэдэн минут сайшаан мэдэрч зогсов. Мод нь өндөр, тэр газар нь сүр жавхлант уулаар хүрээлэгдсэн аж. Тэрээр аажмаар алхангаа эргэн тойрноо анхааралтай ажиглаж байв.

Хэри гайхамшигтай үзэсгэлэнт газруудыг чин сэтгэлээсээ бишрэн явах боловч давхар өндөржүүлсэн сэрэмжтэй байлаа. Хором мөч өнгөрөх тусам тэр ямар ч аюул заналхийлж байгааг мэдэрсэнгүй. Тэрээр аажмаар тайвшран уужирч, хажуугаар нь өнгөрөх зарим модод дээр тэмдэглэгээ үлдээж эхлэв. Түүний тэмдэглэсэн тэмдэг нь үнэргүй шингэн манангаар шүршсэн учир хэн ч түүнийг харах, эсвэл үнэрлэж чадахааргүй өвөрмөц онцлогтой. Биеийн эзэн элит бүлгийн бусад гишүүддээ дохио өгөхийн тулд ийм аргыг хэрэглэдэг байсан.

Хэри тайван тэнүүчлэн алхаж байхдаа зөрж өнгөрөх ургамал, жимсийг сайтар ажиглана. Тэр маш олон тооны жимс, ургамлуудыг олж харсан. Зарим нь түүний мэддэг бол заримыг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй ургамлууд байх аж. Жимс нь түүний урьд өмнө үзсэнтэй харьцуулахад асар том.

Хэри эд материалаа хийсэн үүргэвчнээсээ дүрс буулгагч олон цэгт хэмжих багажаа гаргаж ирэв. Энэ нь жимс болон ургамлыг идэх боломжтой эсэхийг зааж өгдөг төхөөрөмж юм. Хэри энэхүү багажаа ашиглан хоол хүнсэнд хэрэглэгдэх ургамал хийгээд зарим жимсийг хэмжиж, үүргэвчиндээ хийн цуглуулна. Мөн алхаж байхдаа харж байгаагүй шинэхэн жимсээ сониучирхан идэж, хэчнээн амттай байгааг нь сайшаан гайхширч байв. Тэгээд хангалттай ихийг цуглуулан авчээ.

Тэр хийж буй үйлдэл бүрээ бүрэн тэмдэглэн авч, судалж чадахгүй байх нь мэдээж. Бас араатангууд гэж юу болохыг одоогоор мэдэхгүй. Хэдий энэ түүх араатан амьтны ертөнцийн тухай өгүүлсэн ч гэсэн тэр амьдаар харж байгаагүй. Энэ бие махбодын эзэн системийн дурдсан тэр хүн шиг харагддаг араатан амьтантай тулгарч, хүндээр бэртсэн ч зөвхөн тэдэнд анхаарлаа бүрэн хандуулаад хэрэггүй. Энэ сүрлэг шигүү ойд юу эс байгааг хэн ч гадарлаж таамаглаж чадахгүй шүү дээ. Тиймээс сэрэмж болгоомжоо дээд цэгт нь хандуулж, хүнсний ногоо цуглуулахдаа бүрэн автаж болохгүй.

Хагас өдөр алхсаны эцэст Хэри жижиг амьтдад зориулсан бяцхан занга тавив. Тэр хавх тавьсан газрын ойролцоох мод руу авирч, занган дээрх өгөөшийг нь ямар нэгэн амьтан идэхийг хүлээж эхэллээ. Хэдэн цаг чимээ аниргүй нам гүмд хүлээснийхээ дараа Хэри толгой дохин зүүрмэглээд дуг хийх гээд байлаа. Гэнэтхэн зэрлэг гахайн чангаар хард хийх дуулдаж Хэригийн нойр мананг хөөн зайлуулах нь тэр. Хэри даруй модноос үсрэн буугаад хурдтай хавх руугаа гүйв. Тэр 3-аас 5-н настай насанд хүрсэн зэрлэг гахайг олж харсан. Жин нь ойролцоогоор 50-аас 70-н килограмм байх аж. Гахайн муухай чарлааныг зогсоохын тулд түүнийг даруй алж орхилоо. Ийнхүү Хэри гахайг өргөн авч явж дийлэхгүй учир тэр газартаа махаа өвчиж нядлаад үлдсэн хэсгийг нь газарт булж, цусны үнэрийг арилгахын тулд зам дагуу олсон олон төрлийн анхилуун үнэртэй ургамлуудаа орчин тойрондоо цацаж цэвэрлэжээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now