6. Ши Жин Нуан

3K 328 12
                                    


Гурван өдрийн турш морьтой цогин явсны дараа тэд сайн дураар шигүү ой модон дунд буудаллахаар шийдэв. Бүгд зогсоод шуудхан майхнаа босгож эхэлсэн юм. Хүн бүр өөрсдийн майханг байрлуулах тохитой газар олж авах гэж хичээж байхад Хэригийн майхан маш хурдан бослоо.

Цэргийн мэдлэгээрээ тэрээр түүнд майхан хийж өгөх хэн нэгнийг хайж олсон юм. Энэ нь хялбархан нугалж, дэлгэгдэх боломжтой орчин үеийн төрлийн майхан. Хүн бүхэн гайхширлаа.

Бүх цэргийн майхныг эмэгтэй гол дүр загварчлан бүтээжээ. Эхэндээ цэргүүд бүгд баяртай байв. Учир нь тэдний ажлыг хялбархан гүйцэтгэж, аялал нь илүү тайван болж чадахаар санагдсан. Гэхдээ Хэригийн майхныг анхааралтай ажиглавал тэд өөрсдийн майханд нь ямар нэгэн юм дутагдаж байгааг мэдэрч байв.

Хэри энэ эрин үед эмэгтэй гол дүрийн нэвтрүүлж буй бүх зүйлийг шууд хүлээн зөвшөөрч байлаа. Гол нь аз болоход эмэгтэй гол дүр буу, зэвсэг эсвэл ямар нэгэн дэсрэх бөмбөг бүтээгээгүй. Хэри илүү тайван, анхаарал бага татахуйц байсан бол эмэгтэй гол дүр олон янзын салбарт оюун ухаанаараа алдаршиж байлаа. Эмнэлгийн салбарт оруулсан хувь нэмэр, сэлэм боловсруулалт, цэргийн техникээр хангаж өгөх гэх мэтээр түүнийг тэнгэрийн элч хэмээн үзнэ. Хэри хажууд нь түүнийг сайтар ажиглаж байв.

Эмэгтэйн арга барил Хэригийн хувьд суурь мэдлэг л юм. Хийж бүтээж буй зүйл энгийн агаад үр дүнтэй боловч Хэрид алдар нэрд хүрэх томхон хүсэл тэмүүлэл байхгүй учир тэр нууц түлхүүрээ цөөхөн ашиглахыг илүүд үзэх аж.

Хэри майхнаа барьж дуусгаад ангийн хүүдий аваад ойн гүн рүү явлаа. Зүг чигээ тогтоож, хаана байгаагаа мэдэхийн тулд гартаа луужин барина. Тэр Тэхванд ан агнахаар явахаа мэдэгдсэн. Харин ханхүү эхэндээ дурамжхан байсан ч сүүлдээ яаж чадахгүй болохоор түүнд боломж олгов.

Хэри титэмт хунтайжийг хил орчмын өнцөг булан бүрийг судалсан албан ёсны газрын зураг зурах шинэлэг санааг нь сонсон хүлээж авсанд сэтгэл хангалуун байв.

Яг одоо тэр гартаа газрын зураг барьсан болохоор сэтгэл хангалуун байх нь мэдээж. Зам дагуу хаа нэг хэсэг газар газрын зураг дээрх шиг булаг, рашаан тааралдана.

Хэри тийм ч жижиг биш, тийм ч том биш зэрлэг гахай агнажээ. Аз болоход зэрлэг гахайг өргөж чадахаар аж. Мөн замдаа түүсэн хүнсний ургамлаа бариад буудалласан хуарандаа ирээд даруй авчирсан зүйлсээ цэвэрлэж, хангалттай их хоол хийв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now