9. А Ми

3.5K 411 52
                                    


Тэр анх удаа өгсөн эмийг нь буталж, нүүрэн дээр нь улаан алганы мөрөө эргэлзээгүйгээр буулгах зоригтой мөнх бус нэгэнтэй уулзсан нь энэ байв. Түүний үрэл тун ховор агаад нэг ёсондоо хүн болгонд өгөөд байдаггүй анагаах увдис сайтай хүндэт бэлэг байх ёстой байжээ.

Залуу газар өнхөрч, зогсолтгүй хөхрөн инээх үнэгийг хараад "Чи үхэхийг хүсэж дээ?" хэмээн уурлан хэлэв. Үнэг түүн рүү хэсэг зог тусаж, царайг нь хараад улам ч ихээр элэглэж гарах нь тэр.

Алтан шаргал сортой улаан үнэг бол үхэшгүй мөнхийн араатан нөхдөө сэрэхэд мөн адил саяхан сэрсэн домогт араатнуудын нэг юм. Тэд бүгд ямар нэгэн байдлаар холбогдсон гэлтэй нэгэн зэрэг сэрцгээжээ. Олон мянган жилийн турш унтсаны дараа анх удаа гарч ирэхдээ ичгүүртэй явдалд өртсөн тохиолдол нь мөн л анхных гэнэ.

Улаан өмсгөлт залуу гэнэт алга болчихсоныг үнэг сая л анзааран инээх тэнхэлгүй болж орхив.

Ариун сүмд байх үеэр залуу Хэригийн царайг бодлоосоо арчиж чадахгүй холхисоор. Түүний зүгээр мэт жүжиглэж байгаа байдлыг нь биширч нэгэн зэрэг егөөдөн шоолж байв. Харин залуугийн хамгийн ихээр гайхшралыг татаж буй зүйл нь түүнийг цохиход болсон үе. Түүний цохилт эмэгтэйд зөвхөн бага зэргийн гэмтэл авчирсан. Хэрэв энгийн хүн байсан бол газар дээрээ үхэх байсан юм. Тиймээс тэр гарцаагүй энгийн нэгэн биш бололтой.

Нөгөө талд Хэри бухимдсаар байлаа. Гэртээ ирээд шууд өрөөндөө орж, дээгүүрх хувцсаа удаан болгоомжтойхон тайлав.

"Дараагийн удаа би ямар ч араатанд хэзээ ч туслахгүй." Хэри ийн бухимдуу бувтнасаар цээж рүүгээ харлаа. Түүний цээж хөхрөлтөөс болж цэнхэр туяа татан өвдөх аж. Тэр өвдөлтөө намдаахын тулд хүйтэн жин тавина.

Дараа өдөр нь түүний бие тийм ч сайнгүй байснаас болж бүтэн өдрийг орондоо хөрвөөн өнгөрөөлөө.

Шөнө дунд түүнийг унтаж байхад хөгшин хатагтай хаалга тогших нь тэр. "А Ми, чи сэрүүн байна уу?"

Тэр хөнгөн зүүрмэглэж байсан гэлтэй шуудхан босож, хаалгаа нээн "Тийм ээ Жан эгчээ."

"Ахх, Бурхны минь аврал! Хүүхдүүдийн нэг нь суулгалттай өндөр халуурч байна. Би чамд саад болохыг хүсээгүй ч түүний байдал улам дордоод хэдийн бөөлжөөд эхэлчихсэн." Жан эгч санаа зовсон шинжтэй тайлбарлав.

"Хүүхэд өвдсөн гэнэ ээ? Хэн өвдсөн юм?" Хэри одоо бүрэн сэргээд сандран асуув.

"Шинэ охин Бию."

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now