14. На Лена

3.2K 314 20
                                    


Хэри гэрээсээ гарах гэтэл хаалганых нь өмнө өвдөг дээрээ сөхрөн суусан нэгэн өндөр цус сорогч гэнэт гараад ирэх нь тэр.

"Эзэгтэй, таныг гэртээ үлдэхийг хүсье." өнөөх цус сорогч Хэригээс хүндэтгэлтэйгээр гуйв.

Хэри хөмсөг зангидан "Чи хэн бэ?" гэхэд

"Эзэнтэн таныг хамгаалж, энэ байшингаас гаргахгүй байхыг надад тушаасан." хэмээн зөөлөн хэлнэ.

Хэри түүн рүү дургүйцсэн аятай хараад хэлснийг нь үл тоомсорлон болгоомжтой хаалга руу чиглэн алхав. Гэвч өнөөх эр нь түүнийг гарахаас сэргийлэн мөрийг нь хөндөлсөн зогслоо. Гэсэн ч Хэри түүнтэй зууралдан ноцолдоод арайхийн хаалгаа онгойлгоод түргэхэн гэрээс гараад гүйж эхэллээ. Тэр эцэг эхийнхээ харшийг зүглэн хурдтай явав. Бие хамгаалагч цус сорогч ч түүний араас хөөж, зогсоохыг хичээх боловч Хэри илүү хурдтай байлаа. Хэри эцэг эхийнхээ харшид ирэхэд тэд аль хэдийн хувцаслаад тулалдаанд оролцохоор явахад бэлэн болчихсон байжээ.

Тэд Хэриг хараад сэтгэл түгшинэ.

Ээж нь түүн рүү хурдлан алхаж очив. "Хонгор минь, чи яагаад энд ирчихсэн юм бэ? Би бодохдоо чамайг..." хэмээн хэлж байснаа тэдэн рүү ойртон ирж буй өндөр эрийг хараад чимээгүй болов.

"Эзэгтэй минь, зугтахаа болино уу!" Тэр хүн Хэригийн ар талд ирээд хэлэх нь тэр.

Ээж нь Хэриг анхааралтай ажиглахад аав нь тэдэн дээр хүрч ирлээ.

"Лена, түүнийг сонс! Тэкён чамайг аюулгүй байлгана гэж бидэнд амласан."

"Хонгор минь, бид чамайг Тэкёны үгийг ганц удаа дуулгавартай дагах хэрэгтэй гэж бодож байна. Энэ чиний сайн сайхны төлөө л юм шүү дээ!" Ээж нь хэлээд охиныхоо хацрыг нь илнэ. Түүний ээж Хэриг гэртээ үлдэхийг ятгахыг хичээнэ.

Хэри Ленагийн эцэг эхийн охиноо гэсэн хайрыг мэдэрч байв. Гэхдээ үүнээс илүүгээр тэр дайнд нэгдэх ёстой гэдгээ мэдэрнэ. Тэр жинхэнэ Лена шиг сул дорой биш болохоор өөрийгөө хамгаалж чадна.

Түүхийн дагуу шилжин ирсэн Лена дайнд яваагүйгээс болж эцэг эх нь алагдсан юм. Харин жинхэнэ Лена ч мөн адил дайнд яваагүй ч түүний эцэг эх нь гайхамшигтай тохиолдлоор амьд үлдэж чаджээ.

Гэхдээ одоо бол Хэри Лена шүү дээ. Тэр зөв зүйлийн төлөө зогсох ёстой. Хэрэв тэр явахгүй бол юу болохыг хэн мэдэх билээ. Бүх зүйл хэвийн байх эсэхийг шалгасан нь дээр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now