11. Ван Люси (Төгсгөл)

4.7K 440 16
                                    


"Гайхамшигтай нөхөр, халамжтай аав байсанд чинь баярлалаа. Би энэ мэдрэмжийг үргэлж нандигнах болно" гэсээр Хэриг ярьж байх үед хаалга аажмаар нээгдэж, түүний хүүхдүүд, эцэг эхчүүд нь орж ирцгээв. Тэдний нүд улайж, уйлсан гэдэг нь илт байв.

"Тэү, Лисс, Тэвон, Луна миний үзэсгэлэнтэй үрс, энд ирээч би та нарын царайг илүү ойроос харахыг хүсэж байна" хэмээн тэр зөөлөн хэлэх аж.

"Ээж ээ!" Хүүхдүүд уйлсаар түүний зүг гүйв.

"Ээж" гэсээр бага охин нь цурхиран уйлахад Хэригийн нүднээс бүлээн нулимс урсаж, тэрээр охиныхоо хацрыг барихыг хичээв.

"Чшш, уучлаарай, ээж нь цаашид хамт байж чадахгүй нь" гэж Хэри хүүхдүүдээ хараад хоолой нь зангирна.

"Та нарыг бүгдээрээ аав болон өвөө, эмээгээ сайн халамжилж, асрахыг надад амлаасай гэж хүсэж байна. Тэднийг сайн хооллож, үргэлж анхаарал тавьж байгаарай! Ямар нэгэн байдлаар ой санамжаа алдаж, зөнөж хөгширсөн ч тэднийг хэзээ ч битгий үл тоогоорой!"

Хэри тэдний гунигтай сэтгэл хөдлөлийг хөнгөвчлөхийн тулд хүчээр инээмсэглэхийг хичээсэн боловч үүнтэй зэрэгцэн цусаар ханиалгах нь тэр. Бүгд сандралдан үймээн дэгдээхэд Хэри тэднийг аргадан тайвшруулахыг хичээж байлаа. Өрөөний уур амьсгал хэлэхийн аргагүй хүнд байв.

Хэри "Ээж, аав" хэмээн өөрийн эцэг эх болон Жоншины эцэг эхийг дуудлаа.

Өндөр настан өвөөгийн биеийн байдал хэдийн сайнгүй байсан тул ирээгүй билээ. Түүнд гэрийнхэн нь Хэригийн ослын тухай юу ч хэлэхгүй байхаар шийдсэн юм.

Түүний эцэг эх болон Жоншины эцэг эх эхэр татан уйлсаар Хэриг харж чадахгүй байлаа.

"Баярлалаа" Хэри тэдэнд хандан чин сэтгэлээсээ хэлэх аж.

Жоншин эхнэрийнхээ гарыг зуурч аван алгандаа чангаар атгах нь тэр. Тэр эхнэрээ хаашаа ч явуулахыг хүсэхгүй байлаа.

Хэри нөхрөө харан инээмсэглээд нүүрээ ойртуулах дохио өгөв. Тэр түүний уруул дээр сүүлийн удаа зөөлөн үнэсээд сүүмийн харагдах нүүрэндээ дулаахан мишээл тодрууллаа.

"Чи өөртөө анхаарал тавьж байх хэрэгтэй шүү! Үгүй бол би сүнс болж хувираад чамайг мөрдөж байх болно" гэсээр нөхөртөө хандан хөхрөн инээлээ.

Жоншин эхнэрийнхээ инээмсэглэсэн царайг харахад нулимс нь тасралтгүй урссаар байх аж.

Хэри цаашид өвдөлтөө илүү тэсэж чадахаа больж, механик дуу хоолойг сонсов.

5 .. 4 ... 3 ..

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now