17. Сүүлчийн даалгавар

2.5K 386 40
                                    


Байшингийн арын цэцэрлэгт Хэри Чанмин хоёр өөд өөдөөсөө харан зогсоно.

"Систем, намайг халхлаарай. Би түүнтэй нэг мөсөн яриагаа цэгцэлмээр байна."

"Хөтчөө, таныг бодож байгаа зүйлийг минь хийхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ найдаж байна."

"Намайг халхал. Энэ надад маш чухал." Хэри өөрийн шийдвэртээ бат итгэлтэй зогсоно. Тэр хийх ёстой зүйлээ хэдийн шийдсэн.

Зөөлнөөр мишээж байгаа Чанмин руу Хэри нухацтай гэгч нь хараад "Чанмин, чиний өмнө нь зүүдэлж байсан зүйл чинь бүгд үнэн байсан гэвэл яах вэ?"

"Ямар зүүд?" Чанмин төсөөлөө ч үгүй асуудалд нь гайхаж орхилоо.

"Чи намайг хэрцгийгээр алсан гэх зүүд." хэмээн тэр тайвнаар хариулав.

"Тэр чинь байж боломгүй зүйл. Зүгээр л аймшигтай хар дарсан зүүд төдий, юу ч батлахгүй шүү дээ."

"Хэрэв би чамд баталж чадна гэвэл?"

"Яаж?" Чанмин маш ихээр эргэлзэж байлаа.

"Чамд өмнөд ойд нууц харш байдаг..."

"Хэн ч олж чадна, ой руу орвол амархан олдчихно." гэсээр Чанмин түүний хэлснийг үл тоох гэж оролдох бол Хэри үргэлжлүүлэн ярилаа.

"Тэнд газар доорх шорон байдаг. Хэдэн өрөөтэй билээ?... Таван гяндан, гурван эрүү шүүлтийн өрөө байдаг шүү дээ. Цааш нь чи намайг хэрхэн хүмүүсээр тамлуулж байсныг яриулмаар байна уу?"

Чанмины царай зэвхий цайж эхлэн, тэрээр "Яаж мэдсэн юм?" гэхэд Хэри тэнгэр өөд харан санаа алдаад, "Би чамайг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрласан. Санаж байна уу, анх би чамтай уулзахдаа гэр бүлийнхээ буяны үйлсийн арга хэмжээнд оролцож байсныг. Тэгэхэд би чамд хөл алдан дурлаад тэр цагаас хойш дурлалдаа сохрон чамайг хаа сайгүй мөшгөдөг болсон." Хэри түүнийг нударгаа зангидан гар нь чичрэхийг харлаа.

Тэр дахин санаа алдан "Би чиний дургүй зүйлсийн талаарх бүгдийг нэг бүрчлэн хэлж чадна. Тийм болтлоо чамд хайртай болсон ч чи... Жинад дурласан. Харин нэг өдөр намайг Жинаг шатны уруу түлхсэнийг мэдээд өшөө авахаар шийдсэн. Чи..."

"БОЛЬ!... Энэ худлаа..." Чанмин орилоод Хэригийн мөрөөс зууран түүн рүү харав.

"Зүгээр л зүүд. Үнэн биш. Хэлж байгаа зүйл чинь үнэн биш! Шинжлэх ухааны хувьд ч байж боломгүй зүйл, ямар ч нотолгоогүй. Надруу хар. Би чамд хайртай..." Түүний нүдэнд айдас торж, үйл хөдлөл бүр нь түгшүүртэй харагдана. Тэр түүний хэлсэн зүйлд итгэхгүй байлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin