7. Сүүлчийн даалгавар

3.6K 507 89
                                    


Юнхо Жинагийн орон сууц руу зүглэнэ. Түүнийг хаалгаар ороход Жина үүдний хүйтэн шалан дээр жижигхэн баавгай тэврээд уйлж байх нь тэр.

"Би энийг хүүхдэдээ бэлэглэх гэж байсан. Гэхдээ түүнийг ийм эрт явчихна гэж хэн санах билээ." Чихмэл баавгайд нүүрээ наан уйлах Жина сэтгэл өвдөм харагдана.

Харуусал гомдолд автан Юнхо удаанаар түүн рүү дөхөн өвдөглөж суугаад болгоомжтойхон тэвэрлээ. 

"Санааг чинь дахиж зовоохгүй ээ, тэр эмэгтэйд хийсэн нүглийг нь заавал төлүүлэх болно." Намуухнаар Юнхо түүнд аргадан хэлэх аж.

Тэр Жинаг тайвшрах хүртэл хүлээхээр шийдсэн боловч түүний улайсан нүдийг харах үед гэнэтхэн түүний чих шуухитнан толгой нь хатгуулан өвдөж, цурхиртлаа уйлж галзуурсан мэт хашхирах эмэгтэйн төрх нүдэнд нь үзэгдэж эхлэх нь тэр. Эмэгтэй шархдаж, цусанд хөлбөрөн хэвтэх залууд туслахыг хэнээс ч юм гуйж байгаа бололтой. Харин залуу цурхиран уйлж буй эмэгтэйн нүүр лүү арай ядан гараа сунгах боловч зэрэглээнд хүрэх шиг нэвтрэн гарав. Энэ мөчид дүр зураг хурдтай солигдож өөр нэгэн газар хоёр хос тэврэлдэж байх боловч эрэгтэй нь аажмаар алга болж эмэгтэй нь хайртынхаа нэрийг дэмий л дуудан уйлж байлаа. 

Юнхогийн хөлс цувж, бие нь жингүйдэж эхлэхэд эмэгтэйн төрх бүдгэрсээр алга болов.

Эцэст нь түүнд Жинагийн уйлах сонсогдоход бодит орчиндоо буцаж ирэн сүйт бүсгүйгээ аргадахыг хичээв. Жинаг тайвширмагц түүнийг зөөлөн орон дээр суулгаад Юнхо шууд л угаалгын өрөө рүү нүүрээ угаахаар яарлаа. Хүйтэн усаар нүүрээ хүчтэй шавшаад тэр толь руу харлаа. Гэвч түүний тусгал бус цусанд будагдан хэвтэх залуугийн дүрс толинд харагдаж байх шиг. Дараа нь тэр бүхэлдээ цусанд хутгалдсан өөрийгөө харав. Гэхдээ энэ зүгээр л хуурмаг үзэгдэл гэж бодсоор тэр нүдээ хэдэнтэй нухлах аж. Ядарч, стресстсэнээс болж хий зүйл харлаа гэж өөртөө итгүүлэх гэж оролдоход цээжийг нь хүчтэй өвдөлт бүрхэж, өнөөх эмэгтэй дурсагдах төдийд дахиж зүрх нь хутгаар сийчүүлэх шиг аймшигтай өвдөлт мэдрэгдэв. Тэр цээжээ базсаар суултуур суун тайвшрахыг хичээлээ.

Хэсэг хугацаанд суун өвдөлт намдахад тэр Жинагийн өрөө рүү буцав. Жина хэдийн уйлахаа больсон ч бодол автан гунигтайхан сууж байв.

"Хоолоо идсэн үү?" Юнхо аядуухан асуухад Жина толгой сэгсрэн "Үгүй ээ, би чамайг хүлээж байсан."

Юнхо ялгүй санаа алдан "Тэгвэл чи шүршүүрт орчих, би хоол хийж байя."

Жина толгой дохиод шүршүүрт орох бол Юнхо гал тогооны өрөө рүү яван шөл бэлдэж эхлэв. Түүнийг хоолоо хийж дуусан аягалах гэхэд Жина түүний хойноос зөөлөн тэврэн нуруунд нь хацраа наан зогсов. 

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now