4. Гү Игён

2.8K 338 47
                                    


Тэминий туслах менежер түүний хүссэн захиасын дагуу сар өмсөх хувцсыг нь чирсээр тэдний гэрт ирсэн юм. Тэр үед Хэриг өрөөнөөсөө гарч ирэхэд туслах ажилтан гарын үсэг зуруулахыг хүсжээ. Хэн нэгэн гарын үсгийг нь асуухад тэр жаахан гайхсан боловч мөн давхар хөгжилтэй санагдаж байв.

Шөнө болж, цаг унтах болсныг илтгэхэд Хэри аар саар гэр орны ажлаа дуусгаад Тэминд сайхан амрахыг ерөөн өрөө рүүгээ орлоо. Тэр орондоо орохынхоо өмнө залууд хэрэгтэй гэсэн дэр, хөнжил зэрэг зүйлсийг нь бэлдэж өгсөн байв.

Харин шөнө дунд хэн нэгэн түүний ор луу гэтэж, мөлхөж байгааг мэдрэв.

"Юу вэ..." Тэр түргэхэн хөдөлж, хажуу ширээний гэрлээ асаагаад оронд орохоор зүрхэлж байсан хүнийг харлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?" Хэри гайхсан ч дорхноо хөмсгөө зангидан загнах маягтай асуув.

"Буйдан чинь ёстой аймшиг. Тэгэхээр би энд унтана гэсэн үг." Тэмин хэнэгчгүй хариулангаа орон дээр гаран тухаа олж хэвтэв.

"Тэг дээ." Хэри хөнгөн санаа алдан хэлэх ба түүнд өөр сонголт байхгүй болохоор зүгээр хүссэнээр нь орхихоор шийджээ. Угийн худалдаж авсан буйдангаа хүн унтахад тийм ч тухтай эд биш гэдгийг мэдэж байсан юм.

Тэмин инээмсэглээд түүний зөөлөн хөнжлийг татан нөмрөв.

Өглөө нүдээ нээхдээ зэрэгцэн Хэри нуруунаас нь халуу төөнөх бие, өөрийн биеийг нь ороох чанга гарыг мэдэрсэн юм. Түүний цус дээшээ хөөрөх мэт болж, сэтгэл санаа нь тогтворгүйжин үймсээр бие болоод оюун ухаан нь хөлдөж орхижээ. Шалтгаан нь бол бөгсөн хэсэгт нь мэдрэх, ардаас нь ёврох ямар нэгэн хатуу зүйлээс болсон. Хэри аажмаар биеэ эргүүлэн юугаа ч мэдэхгүй гэмт хэрэг үйлдэн амар тайван гүн нойрсож буй Тэмин рүү харлаа. Залууг сэрээх гэж тохойгоороо зөөлөн нудрах боловч оролдлого нь үр дүн өгсөнгүй. Хэри зүгээр л толгой сэгсрэн бууж өгөв.

Цаг харвал цонхоор дөнгөж гэгээ татаж, өглөөний дөрвөн цаг болсон байлаа. Тэр зөөлнөөр биеийг нь ороосон гараас мултран орноосоо босоод сул бэлтгэлийн хувцас өмсөн өглөөний дасгал болох гүйлтээ хийхээ гэрээсээ гарав.

Хоёр цаг гүйсний дараа Хэри гэртээ эргэж ирэн хоол хийж эхлэв. Өглөөний цайгаа бэлдэх зуур энэ ертөнцийн өгөгдсөн даалгаврын талаар бодно.

"Бурхан минь, Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд юу хийх ёстой юу бол оо? Азаар тэр хараахан нөгөөхөө огтлоогүй байгаа. Гэхдээ яаж... Эсвэл би түүнийг хүчиндэх ёстой юу?"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now