3. Ван Люси

6.2K 484 3
                                    


Хувцасны өрөөн дэх өөрчлөлтийн дараа, Хэри гоо сайхны толины өмнө очиж суулаа. Ширээн дээр олон төрлийн энгэсэг будаг байх ч нүүрээ их будах шаардлага алга. Люсигийн байгалийн төрх нь хөөрхөн. Үүнийг тод будалтаар өөрчлөх хэрэггүй, ердөө л нүүрнийх нь онцлог шинжийг багахан тодотгож өгвөл дур булаам, харц салгамгүй үзэсгэлэнтэй нэгэн болох нь тэр.

'Тог, тог'

Түүний бодлыг таслан хаалга тогших чимээ гарахад Хэри "Ор ор" хэмээв.

Үйлчлэгч бүсгүй Люсигийн өрөөнд орж ирэн шал шагайсаар арай ядан гацаж түгдэн ярьж эхэлнэ.

"Эзэгтэй, залуу эзэн таныг хүлээж байна"

Хэри өөрөөс нь айж түгших үйлчлэгчийг ажиглахдаа түүний гар чичигнэж байгааг анзааран 'Энэ биеийн эзэн үйлчлэгч нартайгаа яаж муу харьцдаг болоод тэд өөрийг нь харах бүртээ айж сандран, гар нь чичирдэг байна аа?' хэмээн бодох аж.

"Ойлголоо. Удахгүй очлоо."

Хэри ийн хэлсээр үнэртэй усаа цацах ба тэр дороо маш ихээр харамсаж орхилоо. Учир нь хэт хүчтэй үнэр нь зохих хэмжээнээсээ хэтэрсэн агаад тэрээр өмнөх амьдралдаа хэрэглэдэг шигээ ихээр цацаж орхисон байв. Аз болоход тэр зөвхөн бугуй руугаа цацсан болохоор шуудхан угаалгын өрөө рүү гүйн гараа угаах бөгөөд дүрийнхээ шинж чанарыг хэт хазайлгаж болохгүй учир хүзүүндээ багахан үнэртэн түрхлээ.

Энэ үеэр үйлчлэгч бүсгүй хаалганы дэргэд түүнийг анхааралтай ажин хүлээн зогссоор. Өнөөдөр эзэгтэйгийнх нь ямар нэгэн зүйл өөр байгааг мэдэрч байлаа. Уг хэрэгтээ бүхэл өдөржингөө өрөөнийхөө хаалгаа түгжиж эсвэл үйлчлэгчдийг дуудаж авчраад тэдний өө сэвийг гоочлон зэмлээд ихэнх үед хашгирч орилдог билээ. Харин одоогийн байдлаар тэр өрөвч, сайхан сэтгэлтэй хатагтайн аура ялгаруулаад байх шиг. Хэт их бодсоны эцэст үйлчлэгч бүсгүй түүний эзэгтэй өөртэй нь сайхан харьцахыг хүсэж байгаа юм болов уу? гэсэн дүгнэлт хүрэв.

Хэри өөрийн 'Channel'-ийн жижиг цүнхэндээ гар утас, нүүр будалтаа сэргээх хэдэн будгаа баглах ба тэр ч байтугай зайлшгүй нөхцөл байдлын үед хэрэг болно хэмээн бодож банкны картаа цүнхэндээ хийн сайтар шалгасаар гутлаа өмсөөд өрөөний үүд рүү очлоо.

Үйлчлэгч Хэриг харахаар толгойгоо дээш өргөв. Хэри ч бүхий л хугацаанд чимээгүй байсан, одоо ч даалгавар болон хуучин амьдралынхаа талаар бодож байсан хэрэг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now