12. А Ми

4.9K 360 31
                                    


Хэри элгээ тэврэн чангаар инээснийхээ дараа нулимсаа арчина. И Фан түүнийг нухацтай ширтэж байхыг хараад дуу нь аажмаар суларчээ.

Гэтэл И Фаны дур булаам уруулын булан өргөгдөж эхлэв. Дахиад түүний хачин жигтэй төрхийг нь харсан Хэри инээдээ барьж тэссэнгүй.

Гэнэт маш хурднаар залуу түүний бэлхүүснээс татаж, дүрсгүй шооч уруулыг эзэмдэх нь тэр. Хэригийн нүд бүлтийсээр цочирдож орхин дараагаар нь уур уцаар түрэн орж түүнийг түлхэх гэж үзлээ. Харин залуугийн цээж хатуу, хүч чадал ихтэйгээс болж харьцангуй үл ялиг хөдлөхөөс өөр гийсэнгүй.

Чихэрлэг уруулыг сорж хөхөн мансуурах шахам амтлаад И Фан аажмаар салган хайрт түүнийхээ нүд рүү гүн гүнзгий гэгч нь ширтлээ. Гар нь шанаанаас зөөлөн барьж эрхий хуруу нь хацрыг нь удаанаар илэн нүд рүү нь харав. Гэвч Хэригийн нүдэнд хорсол үзэгдэж, тэр тун ноцтой болжээ.

"Чи яагаад үргэлж ингэдэг юм бэ? Би одоо хүртэл ойлгохгүй байна." Тэр хайр туяаран гялалзах залуугийн нүд рүү харан асуухад

"Би чамгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ухаарсан. Чиний хийдэг байсан бүх этгээд үйлдлүүд чинь алга болсон мөчид чи миний сонирхлыг татсан. Гэхдээ чиний өөрчлөлт гол шалтгаан нь биш, чамайг анх удаа харсан мөчдөө би чамд хэдийн сэтгэл алдарчихсан. Чи тэр өдөр Пэй эгчтэй хамт ирэхдээ нил ягаан даашинз өмсөж байсныг санаж байна. Чам руу харахад нүд чинь намайг ховстох мэт болж, чи дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байсан. Би яагаад өөрийнхөө мэдрэмжийг хуурч байснаа мэдэхгүй нь. Магадгүй чи үргэлж тэнд, хэрэгтэй үед дэргэд минь зогсож байсан болохоор би чамд хайртай гэдгээ таниагүй байх."

И Фан бүх зүйлийг чин сэтгэлээсээ тайлбарлахад Хэригийн зүрх хурдтай цохилж эхэлжээ. Гэхдээ тэр түүнийг А Мид сэтгэлтэй байсан юм бол яагаад үргэлж бүхний манлайлагч болох эмэгтэй гол дүрийг дэмжиж, өөрт нь амьдралаа зориулсан хөөрхийлөлтэй нэгнийг үл ойшоож байсан эсэхийг асуухыг хүснэ. Магадгүй эцэг эх нь ч тодорхойгүй олдмол, өнчин, дээрээс нь ноорхой байшинд өдрөө аргацаан хоног төөрүүлдэг халтар эмэгтэй түүний эрхэм дээд мастер зиндаанд хэрхэвч нийцэхээргүй учраас мэдрэмжээ үл ойшоодог байсан юм болов уу?

Хэри чухам бүхнийг дэлгэрэнгүй асуухыг хүснэ, гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү дээ. Юу ч болсон зорилгоо биелүүлэх ёстой учир асуултын хариулт түүнд хэрэггүй.

"Намайг суллаж болох уу?" Одоо ч бэлхүүсээр нь тэврэх залууд хандан хэлэв.

"Миний санал болгосон зүйлийг бодолцож үзнэ гэж найдаж байна." Тэр намуухан хэлээд удаанаар түүнийг тавилаа. И Фаны бодолд олон мянган түгшүүрийн утас эрээчлэгдэн түүнийг түгшээнэ. Хайртай бүсгүй нь зугтчих вий гэхээс айж байв. Түүний олж чадахгүй газар оччих вий гэхээс үхтлээ айж, зүрх нь дэвхцэж байв. Түүнтэй хамт байхыг юу юунаас илүү хүсэж байгаа ч хоригдол аятай дэргэдээ гинжлэхээс эмээж байлаа. Тиймээс түүнийг дэргэд нь өөрийнхөө хүслээр үлдээхийн тулд бүхнийг хийхийг эрмэлзэнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now