Ян Хэри (15)

3.8K 361 55
                                    


Юүнхо бас оршуулгын ёслолд хүрэлцэн иржээ.

Ёслолын үеэр тэр хэнд ч анзаарагдахгүй захад зогсоод бүхнийг чимээгүй ажиглаж байв. Тэд бие биенээ дэмжих анд сайн нөхдүүд байгаагүй. Зүгээр л бизнесийн түншүүд төдийхөн холбоотой байсан юм. Оршуулах ёслол өндөрлөж хүмүүс бага багаар явахад Юүнхо л ганцаараа тэр газар үлдчихэв. Тэр Чанмины булш руу алхсаар урд нь зогсоод хувиралгүй царайгаар ширтэнэ.

"Аймхай юм. Чи түүний дэргэд оршуулагдах шаардлагагүй байсан. Бидний амьдрал түүнд хийсэн зүйлийн төлөө хангалтгүй шүү дээ!" хэмээн тэр нам дуугаар хэллээ.

Юүнхо хүмүүсийг тамлан зовоох тал дээр үнэхээр гэм зэмгүй, гэгээнтэн шиг нэгэн биш боловч тэр гараа бохир ажилд хутгахдаа тодорхой үндэслэлтэйгээр хийдэг. Жинагийн өөрт нь хийсэн үнэнч бус байдал болоод бүх худал үгсийг нь олж мэдэхдээ тэр агшин зуур Хэрид хийсэн зүйлдээ гэмшсэн.

Орой болгон дотоод ухамсар нь түүнийг иддэг. Гэмгүй эмэгтэйг зовоосон шийтгэл нь бололтой. Жинагийн урвалыг хүртэхээс гадна тэр ирээдүйд үр хүүхэдтэй болж чадахгүй. Зохих ёсны төлөөс мөн болов уу? Тэр ч байтугай шөнө бүр хар дарсан аймшигт зүүдэнд эзэмдүүлж байна.

Юүнхо гараа чангалан атгав. Тэр Жинаг юу хийснийг эргэн дурсаж эхэлжээ.

Хэри гянданд нас барсан өдрийн шөнө тэр гэртээ очиход бие нь асуудалтай тулгарсан билээ. Маргааш өдөр тэр Жинатай цуг эмнэлэгийг зорьж, бүрэн үзлэгт хамрагдсан юм. Эр бэлгийн эс, цуснаас авахуулаад олон янзын шинжилгээ өгсөн. Оношилгооны хариу цочирдом байсан бөгөөд залуу ямар ч эр бэлгийн эсгүй буюу үргүйдэлтэй гэж гарчээ. Эмч үр дүнг түүнд танилцуулахад Юүнхо сандлаасаа огцом босоод уурлаж эхлэв.

"Намайг үргүйдэл гэж яаж хэлж чадаж байна аа? Итгэлтэй байна уу? Эхнэрийг минь жирэмсэн байгааг нь хараач!" Юүнхо ийн хашхирсаар эмчийн халаадны захаас зууран авах нь тэр.

Харин эмч түүн рүү айсан шинжгүй зоригтой харна.

"Ноён Юүнхо, бидний хийсэн шинжилгээнүүд үнэн зөв гэдэгт би бүрэн итгэлтэй байна аа. Бас магадгүй танд гайхамшиг тохиолдсон байх." хэмээн эмч тайвнаар хэлэв.

"Би 20 эмч хүсэж байна. Чамайг буруу оношилсон эсэхийг өөр жишээ авч харуулъя л даа!" тэр эмчийг суллахдаа уурлан тушаалаа.

Эмч санаа алдан Юүнхогийн хэлснээр хийхээр болов. Харин нөгөө талд Жина бүхий л хугацаанд сэтгэлээ түгшээн чимээгүй сууж байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now