2. Сүүлчийн даалгавар

2.9K 373 20
                                    


Хэригийн хэлсэн бүхэнд итгэж, шийдвэр гаргахад Тэян 10 минут зарцуулав. Харин Хэри тэвчээртэй хүлээсээр. 

"Ойлголоо, амлаж байна." 

Түүний ах ямар ч үндэслэл, нотолгоогүй хий байж болохуйц мэдээлэлд нь итгэснийг сонсоод тэрээр нуруугаа цэхлэн суулаа.

"Тэян, бүх зүйлд баярлалаа. Би ээжид захиа бичиж гадаад руу явсан гэж хэлье. Тэднийг тайвшруулаарай." Тэрээр өмнө нь хүссэн зүйлээ үргэлж хийдэг байсан тул нэг сар, хоёр сар байтугай бүр бүтэн жилийн хугацаагаар явчихдаг байсан. Цаг хугацаа өнгөрч түүний халаасны мөнгө дуусаж, эсвэл залхах үедээ гэр бүлийнхэнтэй холбогддог байв. Энэ нь түүний эцэг эхийн толгойн өвчин болох нь мэдээж.

"Эхлээд бүх зүйлсийг яриач. Чамд тусалж чадах байх." Тэян түүний төлөвлөгөөг ойлгохыг хүсэн асуув. 

Хариуд нь Хэри толгой сэгсрээд нулимс унагах шахна. Учир нь энэ бол тэдний хамгийн сүүлийн уулзалт, нэгнийхээ царайг сүүлчийн удаа харж байх явдал байж магадгүй.

Тэяны хувьд тэр дүүдээ аюул тохиолдохоос айж байв. "Тэгвэл чамайг ямар хүмүүс мөшгөж байгааг хэлж болох уу?"

Ахтайгаа ярилцах үеэр түүний толгойд түгшүүр зогсолтгүй хангинасаар байлаа. Хэри түүний асуултад хариулахын оронд зүгээр л нүд рүү нь харахад Тэян ноцтой гэгч нь, "Шим Чанмин уу? Чиний орооцолдсон хүн тэр мөн үү?"

Гэвч тэр зөвхөн чимээгүй хариулт авсан юм.

"Сая түүний хайж байсан хүн чи биз дээ?" Тэяны царай барайн үрчийх нь тэр. Түүний оюун ухаан тэр дороо ажиллаж эхэлжээ. Тэр энэ хотод нөлөө бүхий хоёр эрхэм байдгийг мэднэ. Саяхан түүний уулзсан Шим Чанмин болон Жон Юнхо.

Хэри түүний асуултад хариулаагүй бөгөөд өрөө нам гүмд автана. Дүүгийнхээ гэмшингүй царайг анзаарсан Тэян гэнэтхэн түүний мөрийг сэгсрэн хашхирч гарав.

"Юу?... Чи юу хийчхээ вэ? Хэри! бид түүний талаар хэдэн удаа анхааруулсан билээ! Гэтэл чи юу хийчихсэн юм бэ?" Тэян дүүдээ болон гэр бүлдээ санаа зовж байв. Чанмин ямар аймшигтай хүн болохыг тэр мэднэ. 

Хэри гэмээ хангалттай ойлгож байгаа учир Тэяныг түүн рүү хашхирч, уурлахыг зөвшөөрөн чимээгүй суусаар Тэяныг бага зэрэг тайвшрах үед, "Энэ бол миний энд байгаагийн шалтгаан. Ирээдүйд юу болохыг тооцох ганц хугацаа. Намайг сонс, Тэян! Яг одоо надад итгээрэй." хэмээн гуйлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now