Ян Хэри (22)

2.7K 362 56
                                    


Эцэг эх нь охиныхоо шийдэмгий шийдвэрт санаа алдан хүлээн зөвшөөрөхөөс өөр юу ч хийж чадсангүй. Үнэхээр л олон жилийн өмнөөс зүрхшээсэн асуудал нь бодит болж ирэхэд охиноо ихэд өрөвдөж байв. Хэри хажууд нь Хао Ниг тэврэхийг хүссэн ч чадахгүй нь харамсалтай. Бүсгүй гайхалтай ачлалт охин байж эцэг эхдээ зөвхөн өөрийн хүчтэй талаа харуулж, бас Рун Хаод сэтгэлтэй гэдгээ нууж ирсэн, гэхдээ эцэг эхээ энэ бүхнийг удаан хугацааны турш мэдэж байсныг бүсгүй өөрөө мэдээгүй.

Жанжны гэр бүлд цаг үргэлж аливаа хэрэг үйлдлийг шүүх захидал эсвэл илгээмж ирж байдаг. Харин Хао Ни, тэр өөрт зориулагдан ирэх ганцхан захидлыг л тэвчээртэйгээр хүлээж байсан боловч харамсалтай нь түүнд зориулагдан ирэх захидал байсангүй. Бүсгүй тоохгүй байгаа юм шиг дүр эсгэсэн ч эцэг эх нь түүний нүдэнд хурсан өрөвдөм нулимсыг харна. Тэд охиноо тайтгаруулахыг хүсэх ч чухам яаж гэдгийг мэдэхгүй гацалтад оржээ. Хэлж чадах зөвлөмж нь ердөө сэтгэлээ татаж авахыг ятгах байх бөгөөд бүсгүй сонссон ч хариу үл хэлж, зүгээр л инээмсэглэнэ. Тэр хэдийн өөрийн өр өвтгөм гашуун хайрын түүхтэйгээ эвлэрсэн биз.

Эцэст нь улс орны өмнөд хэсэг амар амгаланг олж авлаа. Энэ бол Рун Хаог нийслэл хүрээ рүү буцаж явах цаг болсныг илтгэнэ.

Гэвч хунтайж явах замдаа ганцаар бус, харин хөрш улсын гоо үзэсгэлэнт гүнжийг дагуулах ажээ. Хүн бүр тэдний бие биенээ хайрлах чихэрлэг халуун хайрыг харна.

Хосуудын нэгнээ энхрийлсэн үйлдэл бүр Хао Ни цээжиндээ хүнд өвдөлтийг бэлэглэж байв. Гэхдээ тэр сэтгэл хөдлөлөө нүүрэндээ ил харуулахгүй гэж бодсон боловч Хэри түүний гунигт автсан нүдний буланд оч мэт гялалзах бяцхан усыг харсан юм.

Хэри харуусан өрөвдөнө. Тэр энэ бүсгүйтэй нүүр тулж зогсоод харгис хунтайжийг март гэж хэлэхийг хүснэ. Анх удаа тэр бүх хүч чадлаа золиод ч хамаагүй ямар нэг тустай зүйл хийхийг хүсэж байлаа. Харамсалтай нь түүний хүрсэн бүхэн нэвтлэн гарч, хэчнээн оролдлого чармайлт гаргасан ч ганц ч атугай зүйл бүтсэнгүй, бүгд яг л Хао Нигийн хийсэн шиг хий хоосон ашиггүй оролдлогууд.

Хао Нигийн эцэг, эх болж буй зүйлсийг хараад хүндээр санаа алджээ. Хунтайжийг хөрш орны гүнжтэй гэрлэхийг хүсэж байгаа мэдээг ах нар нь сонсоод ихэд уурлан хилэгнэв. Харин бүсгүй омголон түрэмгий хөдөлж магадгүй ах нараа аргадан тайвшруулахад эцэг эх нь толгой сэгсэрч асуудал тарихгүй байхыг анхааруулав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin