3. А Ми

3K 387 40
                                    


Өвгөн настан түүний дөлгөөхөн хэлсэн хариултыг сонсоод тэр даруй нүдээ нээв.

"Чи дахиж ямар ч мунхаг зүйл хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" хэмээн настан итгэж ядсан аястай дахин лавлан асуулаа. Анх удаа А Мигийн хэдэр хэрцгий тоомсоргүй зан авир, хандлага өөрчлөгдсөнд настан гайхаж байгаа хэрэг.

Гэнэтийн зан чанарын өөрчлөлт Хэригийн дагаж мөрдөх 'дүрийн зан чанараас ангид байж болохгүй!' гэсэн дүрмийн эсрэг байв. Тэр анхандаа сэрэмжлүүлэг дохиолол сонссон ч тийм ч удалгүй анхааруулга зогссон юм. Тиймээс Хэри одоохондоо санаа зовох шаардлагагүй гэж үзэв.

"Тийм ээ, настаан."

"Хмм, миний ач хүү чамайг ингэж өөрчлөх юу хийсэн юм бэ дээ?" гэж настан ээлжит сонирхсон асуултаа тавив.

"Тэр миний нүдийг нээж өгсөн, настан." Хэри илэн далангүй шулуухан хариулах аж.

Түүний хариултын ардаас чимээгүй байдал ноёрхож, зөвхөн гадаа царцаа шаргих, шувуудын бүдэг бадаг жиргээ сонсогдоно. Цэвэр цагаан өмсгөлтэй царайнд нь үрчлээ атираа их суусан боловч тэнхлүүн биетэй өвгөн настны өтгөн буурал хөмсөгний доор дарагдаж ядах хурц цэгээн мэлмийнээс Хэри яагаад ч юм сүрдчиж, дальдчина. Тэр чимээгүй суусаар настныг үг хэлэхийг хүлээж байв.

"Ойлголоо, би түүнтэй чиний шийтгэлийн талаар ярилцах болно. Энд чамд унших хэрэгтэй хэдэн ном бий. Чамайг суралцахыг үзэн яддагийг мэднэ, гэхдээ би чамайг дотроосоо өөрчлөгдөж байгааг мэдэрч байна. Тиймээс энэ ном чамд тусална." Настан ийн хэлэхдээ энергийн хүчээ ашиглан хэдэн судар гаргаж ирэх нь тэр.

Хэри алмайрч байсан ч нэг ёслоод урд нь хөөрөх номуудыг хүлээж аваад, "Гялайлаа, настан минь."

"Одоо явж болно оо." хэмээн настан хэлэхэд Хэри дахин талархсанаа илэрхийлэн бөхийчхөөд дээш босон гарч явав.

Түүнийг гарсны дараа настны ар дахь хүрэн өндөр хаалтаас цайвар хөх өмсгөлтэй И Фан гарч ирэх нь тэр.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now