Ян Хэри (28)

3.7K 428 32
                                    


"Тавтай морил, хөтчөө! Танд муу мэдээ дуулгах гэж буйдаа хүлцэл өчье. Энэ удаад та шийтгэлийн ертөнцөд очих хэрэгтэй. Мөн энэ нь таны эцсийн даалгавар байх болно. Шийтгэлийн ертөнцөд нухацтай хандахыг хүсье! Хэрэв та амьд гарч чадахгүй бол сүнс чинь үүрд үгүй болно. Ямар нэгэн муу зүйл тохиолдвол дарга бид хоёрт хийж чадах зүйл байхгүй болохыг давхар анхааруулж байна. Эцэст нь, хөтчөө... хамгийн сайнаараа хий!" Хүн роботын хоолой ийнхүү эцсийн даалгаврын мэдэгдлээ зарлах нь тэр.

"Ххн? Хүлээгээрэй! Би яагаад шийтгэлийн ертөнцөд очих ёстой юм бэ? Би даалгавраа дуусгасан шүү дээ, бас алга болно гэдэг чинь юу гэсэн үг вэ?" Хэри ийн асуух ба будлихын зэрэгцээ айж эмээж байв.

"Харамсалтай нь, та даалгавраа биелүүлж чадаагүй, хөтчөө. А Мигийн нэг хүсэлд эмэгтэй гол дүртэй холбогдсон хүмүүстэй холбоо тогтоохгүй байх ёстой гэж зарласан боловч та хүслийг нь зөрчин түүнтэй шууд утгаараа холбоотой хүнтэй гэрлэсэн. Би танд мэдэгдэхийг хүссэн, гэвч дүрэм журам намайг хязгаарласан. Хэрэв би оролцвол таны даалгаврын ертөнцөд хор хөнөөл учруулж болзошгүй аюулд байсан." Хүн роботын систем маш нарийн болгоомжтой тайлбарлана.

"Ямар зэвүүцмээр юм бэ!" Хэри хуучин системтэй ярьсан зүйлээ эргэн санахыг хичээлээ. Тэр үед ямар ч шийтгэл дурдаагүй. Системээс сануулсан ганц зүйл нь хэрэв тэр эрхэм зорилгоо биелүүлж чадахгүй бол түүний ертөнцөд байх өдрүүд багасах болно гэж заасан шүү дээ.

"Би өмнөх системээс ямар ч шийтгэлийн талаар сонсоогүй."

"Хөтчөө! Таны хамаарагдаж байсан хуучин систем бол хамгийн их вируст идэгдэж, гэмтсэн системүүдийн нэг байсан юм. Тийм учраас манай дарга таныг аль болох хурдан булаахыг хүссэн. Магадгүй тэд хаагдах аюултай үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахын тулд тохиролцоондоо шийтгэлийн талаар нууцалсан байх. Хэдий тэд мэдэгдээгүй байж болох ч тэдэнд та хэрэгтэй бол тэд таныг хэвээр нь үлдээх болно, харин би үгүй бол таны сүнсийг алга болгож чадна. Таныг барьцаалагдсан цаг хугацаа, тэд үүнийг өөрсдийн хөтөлбөртөө оруулахыг эртнээс бататгасан. Би ч гэсэн, тэдний хийсэн зүйлийг өөрчилж чадахгүй. Би ямар нэгэн зүйлийг өөрчлөх алхмыг хиймэгц та болон танай ертөнцөд сөргөөр нөлөөлнө. Тиймээс таныг юу ч хийсэн тэд удахгүй тохиолдох зүйлийг программдаа суулгасан болохоор өөрчлөх боломжгүй." Хүн роботын хоолой дахин оновчтой тайлбар өгч дуусахад,

"Системийн программын төрөл хувиа хичээгч санагдаад байсныг гайхах юм алга. Тэгвэл ийм тохиолдолд намайг шийтгэлийн ертөнцөд юу хүлээж байгаа вэ?" Хэри ядарч, цөхрөх авч түүнд хийж чадах юу байх билээ. Зөвхөн ганц л сонголт бий. Системээс зааварчилсан дүрмийг сахиж, даалгавраа шүд зуугаад ч болов амжилттай биелүүлэн ажлаа дуусгах, түүнд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам гэж үгүй!

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now