13. На Лена

3.9K 318 60
                                    


Тэкён орны дэргэд өвдөг сөгдөн сууж байлаа. Тэр ихэд сульдаж ядарсан харагдана. Хэри түүнийг царайлаг цус сорогч гэдгийг мэдэх ч цонхийсон царай, ядрангуй төрхийг нь анх удаагаа харж буй нь энэ. Түнэр харанхуй тас хар нүднээс нь ганцаардлын оч гэрэлтэж, өчигдрийн бардам, сэхүүн хүйтэн залуу огт өөр хүн болчихсон мэт.

Хэри түүн рүү хөмсгөө зангидан ширтэнэ.

Харин Тэкён Хэригийн үзэсгэлэнтэй царайг сүүмгэр нүдээрээ цавчилгүй ажна. Нүүрэн дээр нь тодрох төрөлхийн цайвар толбо нь чимэг болж, улам үзэсгэлэнтэй харагдуулж байв. Энэ мөчид Тэкён түүнийг илүү ойроос тайван харж байгаа нь анхных нь байх. Тэр юу яг хийх хэрэгтэйгээ мэдэхгүй чимээгүй сууна. Цус сорогчдын хүчирхэг удирдагч учраас түүнд үүрэх үүрэг бишгүй олон. Бусдадаа хүндлүүлж, хариуцлагатай, хүчирхэг удирдагч байхын тулд бардам, эрхэмсэг, эрэмгий, бас хэрцгий байх ёстой. Гэвч тэр эхнэрийнхээ хувьд огт өөр.

Хэри түүнийг гэрээсээ хөөж гаргахад тэр шөнөжингөө тархиа тарчлаасан юм. Хэригийн үг түүний биеийг хэмхлэх мэт хүчтэй цохилт болсон хэрэг. Найдвар дүүрнээр Хэриг өөрт нь боломж олгож уучлаад бүх зүйлийг гайхалтай болно гэж бодсон өрөвдөлтэй төсөөлөл, төөрөлдөөс нь сэрээж орхиж. Одоо ч эхнэр нь учраас өөрийнх нь гэсэн өмчлөл буруу байсныг ухааруулжээ. Эхнэр гэх ч дэндүү хол орших эмэгтэй аль хэдийн түүнийг гэх өчүүхэн ч сэтгэлгүй, анхаарч харах ч хүсэлгүй болж. Тэкён маргаангүй мунхаг, мөн арчаагүй нэгэн бололтой. Тийм ээ, хий мөрөөдөгч арчаагүй мунхаг.

Хэри уйтгар гунигаар бүрхэгдсэн нүдийг харах аж. Түүнд хачин жигтэй мэдрэмж төрж байлаа. Эдгээр хос нүд нэг л танил санагдана. Гэхдээ хаана, хэзээ харсан хэний нүд болохыг нь санаж чадашгүй.

Тэд хоёр биенийхээ нүд рүү ширтэхүйд гүн бодолд автжээ.

Гэнэт Тэкён түүний хоёр гарыг зөөлөн атгаад намуухан ярьж эхлэв.

"Хэлсэн, хийсэн бүх зүйлдээ би харамсаж байна. Намайг уучлаарай, чамайг үл тоомсорлож, огтоос зөв зохистой ханддаггүй байсанд минь. Чамайг доромжилж байсанд уучлаарай. Халамжилж байгаагүйд минь уучлаарай... Би дахин хэзээ ч тэгэхгүй, бас...."

Тэкён хэлж буй үгсээ зогсоон Хэригийн хацрыг зөөлөн илбэв. Тэр аажуухнаар гарыг нь ахин бариад ар талыг нь хүндэтгэлтэй нь аргагүй үнслээ. Тэр Хэриг хайрлаж эхлээд удаан хугацааны турш түүнийг хүсэн мөрөөдсөн ч эцэст нь хийсэн бүхий л зүйлс нь өршөөлгүй гэдгээ мэдсэн. Тэр түүнийг алдаж буйгаа хүлээн зөвшөөрсөн. Алдаж байгаа гэдэгтэйгээ эвлэрэхийн хэрээр ухаан санаа, зүрх сэтгэлээ ч алдаж буй санагдана. Хэригийн нүд рүү хараад үргэлжлүүлэн ярьж эхэллээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now