Ян Хэри (Төгсгөл)

3.2K 419 49
                                    


Хэрид мэдэгдэлгүй Юнхо аль хэдийн хуримдаа бэлдээд эхэлжээ. Түүнтэй гэрлэж байсан олон удаагийн туршлагаар тэр ямар цэцэг, ямар төрлийн бялуу, ямар өнгөд дуртай болохыг нь мэдэх давуу талаа ашиглан гар бие оролцсон байв. Мөн хадам аав ээж, ах дүү нарынх нь тусламжтайгаар нэг сарын дотор бүх бэлтгэл ажлыг хангажээ. Үүгээр ч зогсохгүй Хэриг гайхшруулсан зүйл нь юу ч мэдээгүй байхад нь тэдний хуримын өдөр бүх хэвлэл гэнэт мэдээллээр цацагдсан явдал байв.

"Жон Юнхо, Ян Хэри нар гэрлэж байна."

Хурим нээлттэй бус дотнын гэр бүлийн хүрээнд хаалттай явагдах талаар дурдсан байсан бөгөөд бэлтгэл ажлын үеэр Хэри өөр нэгэн нийтлэл уншсан нь чимээ сураггүй алга болсон Чанмин хуримд оролцохоор эргэж ирсэн тухай мэдээ байв.

Эцэг эх нь том тус хүргэсэн түүнийг урих хэрэгтэй гэж үзсэн байлаа. Санаанд оромгүй нь тэр үнэхээр урилгыг хүлээн аван эргэж иржээ.

Байшингийн ард талын цэцэрлэг дэх тэр хоёрын ярианы дараа Хэри түүнийг ганц ч удаа олж хараагүй юм. Чанминыг томоохон асуудалд орон улсаас зугтсан, нууц гэр бүлтэйгээ нуугдан амьдарч байгаа бүр өөр улсад барьцаалагдан амь эрдсэн гэх олон цуу яриа газар авч байсан.

Мэдээж бүгд худал бөгөөд ганц үнэн нь Чанмин үнэхээр улсдаа үлдэж чадаагүй юм. Түүнд Хэриг харах зориг байгаагүй. Зөвхөн түүнийг чин үнэнчээр хайрлаж байсан эмэгтэйг ямар харгисаар тамлан зовоож байгаа дүр зураглал толгойд нь өдөр бүр хором тутамд дайчлан орж ирэх нь түүнийг шар махтайн хатааж байв. Үүнээс гадна тэр Жинагийн нөхцөл байдлыг олж мэдсэн ч түүнд хамаа байсангүй. Тэр улсаа орхин гадаад руу зугтсан. Цуу ярианы дагуу үнэхээр энэ томоохон асуудал. Тэр зүүдээ мартахын тулд өдөр шөнөгүй амралтгүй ажиллах болсон.

Хэриг гэрлэх гэж байгааг мэдэх үед залуугийн сэтгэл тэсэхийн аргагүй их өвдөж хөндүүрлэнэ. Түүний мэдрэмж зүгээр л гэмшил төдий биш байсныг онцолсон юм. Чин сэтгэлээ мэдэрсэн, үнэхээр Хэрид хайртай байснаа мэдсэн аж.

Түүнийг мартаж чадахгүй, тэр их өвдөлтөө тэсвэрлэлгүй өөрийгөө алахыг оролдсон ч эцсийн мөчид үүнийг төлөөс биш гэдгийг ухаарч байв.

Сарны бүдэгхэн гэрэлд харанхуй өрөөний шалан дээр тэр Хэригийн зургийг ширтэн сууна.

"Хэрвээ өөр боломж гэж байгаа бол..." Тэр сүүлийн үгийг хэлээгүй. Түүний хувьд Хэриг хүртэх нь зохисгүй зүйл мэт санагдана. Тэр өөрийгөө өрөвдсөндөө галзуу юм шиг инээж, дараагаар нь уйлж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now