Ян Хэри (25)

3.3K 366 46
                                    


Нүдээ нээн эргэн тойрноо гүйлгэн хараад тэр Аляск дахь гэр бүлийн Франц хэв маягийн хийцтэй харшдаа буцаж ирснээ мэдэв.

Цагийн зүү өглөөний найман цагийг заана. Хэри орноосоо босон өрөөнийхөө хөшгийг нээн тэнгэрт хөөрөх өглөөний илчит шаргал нарыг харж мишээн талархлаа илэрхийллээ.

Тэр ямар нэг юмыг санасан бололтой шуудхан цүнхээ ухан үзэг болон тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэв. Яг одоо л санаж байгаа дээрээ хүзүүний зүүлтийн тухай мэддэг бүхнээ бичихийг яарсан хэрэг. Дараагаар нь тэр хэдэн хуудас цаасан дээр нямбайлан тэмдэглэж дуусаад орны ирмэг дээр суун зүүлтээ гаргаж ирэв. Номин хөх үнэт гантиг чулууг удаан ажиглах тусам хараа булаан гялалзаж, онцгой эд гэдгээ илтгэх шиг.

Гэхдээ хэдхэн хормын дараа Хэригийн толгойд хөрвөх зүүлтийн тухай ой санамж бүдгэрч эхлэх нь тэр. Азаар Хэри шуудхан тэмдэглэж авсан нь онож, тэр ч байтугай ноорог хар зургийг нь ч буулгаж амжсан юм.

Түүний ой санамж алга болсон уу гэлтэй гартаа барих зүүлтийг удаан ажиглавал саяхан зурсан зүүлттэй адил харагдахыг нь гайхав.

"Энэ үнэхээр л... сонирхол татаж байх чинь."

Хэри орны дэргэдэх шүүгээн дээрээс утсаа аваад ээж рүүгээ залган зүүлтийн талаар мэддэг бүхнийг нь асууж тодруулахаар шийджээ.

"Сайн уу? Хонгор минь, амралт чинь хэр байна даа? Би дөнгөж саяхан дүү нартай чинь ярьж дууслаа. Тэд чамайг унтаж байгаа гэж бодож байна лээ." гэсээр харилцуурын цаанаас хатагтай Ян-ы цоглог дуу дуулдана.

"Би сайн байгаа ээжээ. Хөөе ээж? Та эмээгийн надад өгсөн зүүлтийн түүхийг мэдэхгүй биз?" хэмээн Хэри сониучхан асуулт асуухад,

"Чиний хүзүүний зүүлт үү? Хмм, би бодоод үзье дээ. Эмээ минь хэлэхдээ тэр зүүлтийг маш өвөрмөц гэсэн. Чулуу нь нэг төрлийн... Ингэхэд чи зах дээр хуулбарлах юм уу зарах талаар бодоогүй юм байгаа биз дээ?"

"Юу гэж дээ, ээж! Би ард нь байгаа түүхийг л мэдэхийг хүссэн юм."

"За за, чамайг тэр зүүлтийг зарах эсвэл хуулбарлахаар төлөвлөж байгаа санаа агуулаагүйг чинь мэдэх таатай байна. Тэгэхээр эмээгийн хэлснээр бол хүзүүний зүүлтийг үргэлж гэр бүлийн анхны ууган охинд өвлүүлж үлдээдэг бас тэр нь эзэндээ аз од, амжилтийг авчирдаг гэдэгт итгэдэг гэсэн. Өөр бусад нууц түүх энэ тэрийг нь эмээ ч бас мэддэггүй байсан." хэмээн хатагтай Ян үгээ дуусав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now