Ян Хэри (12)

4.3K 370 60
                                    


Хэри нүдээ нээхэд тэр харанхуй хоосон орон зайд хөвж байв. Эргэн тойрноо харсан ч бүх зүйл тэр чигээрээ харанхуй. Хэри системтэй холбогдохыг оролдоно.

"Байна уу, систем ээ? Чи тэнд байна уу? ХЭН НЭГЭН БАЙНА УУ?" тэр хашхирсан ч хариу ирэлгүй нам гүм.

Хэригийн хамгийн сүүлд санаж буй зүйл нь систем гэнэт яаралтай түүнийг дуудсан үе байлаа. Харин бусад зүйлс нь оюун санаанаас арчигдан бүдгэрч эхэлжээ. Тэр эргэн санахыг оролдсон ч чадахгүй. Санамж дахь аливаа зүйлс нь маш хурдтай арилж буй мэт санагдана. Хэригийн хөмсөг хэдийнээ чангарчээ. Хэчнээн мартагдаж байгаа дурсамжаа барьж аван санах гэж оролдох ч үр дүн нь хов хоосон. Угаас систем түүний ой санамжийг арчиж хаядаг гэсэн ч Хэри хэн нэгэн өөрт чухал хүнээ мартахыг хүсээгүй юм. Түүнд байдаггүй зүйл, Ленагийн ертөнцийн даалгаварт заяасан шүү дээ. Харамсалтай нь систем ямар ч хариу өгөөгүй атлаа түүний ой санамжийг устгачхав. Хэри юу болоод байгааг мэдэхгүй ч тэр харанхуй орчинд хаашаа ч хамаагүй явсаар системийг дуудахаа зогсоосонгүй.

Хаа нэгтээ гэрэл байх болно гэдэг итгэл найдвараар тэр системийг дуудсаар алхана. Явж буй зам, эргэн тойронд орших зүйлс гээд юу ч мэдэгдэхгүй ч гэсэн зүгээр зогсох нь хэцүү биз. Хэсэг хугацааны дараа Хэри ядарч, цөхрөнгөө барж эхлэх үед гэрэл олж харсан юм. Тэр чадах чигээрээ гэрлийг чиглэн гүйлээ.

Тэр хурц гэрлийг нэвтлэн гарч ирэхэд бохир орчин, заваан үнэртэй шорон шиг харагдах газар байх нь тэр.

Энэ газар, энэ орчин, хаана байгаагаа Хэри ажиглан харахдаа сандарч, айдаст эзэмдүүлж эхэлнэ. Биеэр нь хар хөлс цувж, нуруу нь чичрэх мэдрэгдэнэ. Тэр хажуу тийш харвал дэргэд нь араг яс байх нь тэр. Хэригийн хөл мэдээ алдан өвдөг сөхрөн унав. Босож, хөдлөхийг хүсэх боловч чадахгүй нь. Ямар нэгэн зүйл түүний хөлд хүрч, ороогдох мэдрэгдлээ. Хэригийн бие арзасхийж, арай ядан толгой хойшлуулан улаан судас татан чичгэнэх нүдээрээ хөлөө харахад үзэн үзмийн ховор төрлийн модны ороонго түүний хөлийг ороож байжээ. Зүрх нь бөмбөр нүдэхээс ч аймшигтайгаар балбалан Хэри хөлөө угз татан аваад хаашаа ч үл мэдэн гүйж эхэллээ.

Хэри урт хонгилоор ухаанаа мэдрэлгүй гүйсээр өөр нэгэн шорон шиг өрөөнд орж ирэв. Өрөө түүнд танил санагдана. Тэр өрөөг тойруулан хараад урьд нь хаана харж байснаа санахыг хичээв. Харин удалгүй тэр хариултаа олоход бие болоод тархи нь царцаж орхих нь тэр. Сэтгэлийн айдас түгшүүр нь ихсэж, зүрх нь хурдтай цохилж, гарын алга нь хөлрөх ба хамаг бие нь чичирч эхэлнэ. Энэ өрөө бол Чанминд тамлуулж байсан өрөөнүүдийн нэг юм. Сульдаж цуцсан ч тэр хөлөө арайхийн чирэн аймшигт дурсамж шингэсэн өрөө рүү зүглэсээр хана нэвтлэн гарлаа. Дэлхий ертөнц тэр чигтээ зогссон мэт болж, чих шуухитнана.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now